• Эхлэл
  • Хайхрамжгүй байдлаас болж хүний амь эрсэдсээр байна

Хайхрамжгүй байдлаас болж хүний амь эрсэдсээр байна

2016/06/17

Түргэн тусламжийн дуудлагын хүлээгдэл буурчээ. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжүүд, Багануур, Налайх, Багахангай эрүүл мэндийн төвийн түргэн тусламж, Тосгоны эрүүл мэндийн төвүүд  тус тус үзүүлэн ажиллаж байгаа аж.

2012 онд нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээнд нийт 92  машин явдаг байсан бөгөөд нэмж 77 машинтай болсноор өнөөдрийн байдлаар нийт 157 машин үйлчилгээнд явж байна.

Түргэн тусламжийн үйлчилгээний чанарыг илтгэх гол үзүүлэлт бол дуудлага өгснөөс хойш 20 минутын дотор түргэн тусламж очих ёстой гэсэн стандарт байдаг бөгөөд  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээллэж буйгаар,  2015 онд нийт дуудлага өмнөх оныхоос 4.6 хувиар өсч, үүнээс 20 минутын очилт 2.45 хувиар нэмэгджээ.

Түүнчлэн Хан-Уул дүүрэгт Түргэн тусламжийн салбарыг барьж, өнгөрсөн оны зургаадугаар сард ашиглалтад оруулснаар дүүргийн насанд хүрэгчдийн дуудлагын хүлээгдэл буурсан байна.

Гэсэн хэдий ч эмчийн хариуцлага сайжрахгүй байгаа тухай иргэд хэлж байна.

Өчигдөр л гэхэд Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман сартай хүүх амиа алджээ.

Хүүгийн үхэлд сувилагч буруутай эсэх талаар албан ёсны дүгнэлт 21 хоногийн дараа гарах аж.

Тодруубал, Өчигдөр буюу зургадугаар сарын 16-ны өдөр хэвтэн эмчлүүлж байсан найман сартай хүү сувилагчийн буруугаас болж амиа алдлаа гэсэн мэдээлэл тарсан. Сувилагч хүүд тариа хийсэн бөгөөд хүүд реакци өгсөн байна. Ээж нь сувилагчид хэлсэн ч “Зүгээр ээ тэгдэг юм” хэмээгээд тариагаа үргэлжлүүлэн хийсэн нь хүүгийн аминд хүрсэн гэдгийг фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн.

Хүүгийн ээж 8н сартай хүүгээ ханиад хүрлээ гээд зургаалугаар сарын 15нд Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэг үзүүлж эмчийн зөвлөснөөр хэвтэж эмчлүүлсэн байжээ.

Угтаа бол хүүгийн ээж тарианаас болж хүүд нь реакци өгч байгааг хэлсэн боловч эмч тоогоогүй. Энгийн нэгэн ээж реакци өгч буйг мэдэж байхад эмч хүн энэ зэргийн зүйлийг ч мэдэхгүй байгаа нь харамсалтай.


Сэтгэгдэл байхгүй байна