Улсын хэмжээнд 2016 оны эхний 5 сард 32064 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 32216 болжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 1217 буюу 3.7 хувиар, хүүхэд 1277 буюу 3.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ оны тавдугаар сард 6780 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6816 болсон байна.
Энэ нь ч мөн өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 103 буюу 1.5 хувиар, хүүхэд 116 буюу 1.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин нялхсын эндэгдэл 698 болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 161 хүүхэд буюу 30.0 хувиар, 5 хүртэлх насандаа 814 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 196 хүүхэд буюу 31.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нялхсын эндэгдэл энэ оны тавдугаар сард 122 болж, өмнөх оны мөн үеийнхээс 5 хүүхэд буюу 3.9 хувиар буурч, 5 хүртэлх насандаа 149 хүүхэд эндэж, 7 хүүхэд буюу 4.9 хувиар өссөн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 22 болж, өмнөх оны мөн үеийнхээс 6 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 25 болж, өмнөх оны мөн үеийнхээс 7 хүүхдээр өссөн байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл энэ оны тавдугаар сард 18 болж, өмнөх оны мөн үеийнхтэй ижил, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 22 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 хүүхдээр өсчээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 45145 болж, өмнөх оны мөн үеийнхээс 24683 хүн буюу 2.2 дахин нэмэгдэхэд вирүст хепатитаар өвчлөгчид 150 буюу 38.1 хувиар, мөөгөнцрөөр өвчлөгчид 296 буюу 32.5 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 729 буюу 21.1 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 381 буюу 17.0 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 68 буюу 3.3 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар өвчлөгчид 22698 буюу 5.9 дахин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2431 буюу 5.2 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Энэ оны тавдугаар сард улаанбурхан өвчнөөр өвчлөгчид 3475 болж, өмнөх сарынхаас 4873 буюу 58.4 хувиар буурчээ. Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурав илэрсэн бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ ДОХ-ын нийт тохиолдол 211 болсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна