Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороошиж сэрүүснэ. 19-ний өдөр ихэнх нутгаар, 20-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд мргэд баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна