• Эхлэл
  • “Боловсролын үнэлгээний төв”-өөс мэдэгдэл гаргалаа

“Боловсролын үнэлгээний төв”-өөс мэдэгдэл гаргалаа

2016/06/19

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар “Боловсролын үнэлгээний төв”-өөс цахим ертөнцөөр гарч буй шалгалтын материал задарсан гэх мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “Мэдэхгүй зүйлээ асуу” фейсбүүкийн группэд англи хэл, монгол хэлний шалгалтын тестийг 500 000 төгрөгөөр зарна гэсэн мэдээлэл тарснаар худал, үнэн мэдэгдэхгүй цуу яриа дэгдээд байсан юм.

Үүнтэй холбоотой асуудлаар  “Боловсролын үнэлгээний төв”-ийнхөн “Буруу ташаа, иргэдийг төөрөгдүүлсэн энэ мэдээлэл худал бөгөөд Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт хийсний дүнд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглан залилан хийж байсан нь тогтоогдсон" хэмээн мэдэгдэл гаргажээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна