Өнгөрсөн долоо хоногт үхмэл байсан хувьцааг амь оруулж иргэдээс “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг Засгийн газарт худалдаж авахаар бослон.
Ингээд хувьцаагаа худалдах гэсэн иргэд өнгөрөгч даваа гаригаас эхлэн банкинд оочирлож эхэлсэн.
Ийн оочирлож зогсох иргэдийн тоо нэмэгдсээр байгаа ба өнгөрөгч баасан гаригийн байдлаар 650 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлтээ банкинд гаргасан байна.
Хувьцаагаа худалдах хүсэлт гаргаснаас долоо хоногийн дараа эхний 100 мянган төгрөг дансанд нь орох учиртай.
Энэ мэтчилэн гурван удаа 100 мянга 100 мянгаар дансанд нь хувьцаа худалдсан мөнгө шилжин орно. Ямартай ч өнгөрөгч даваа гаригт хүсэлт гаргасан иргэдийн мөнгө өнөөдөр дансанд нь орох учиртай.
Сэтгэгдэл байхгүй байна