• Эхлэл
  • 1708 айлын 16 давхар орон сууц барина

1708 айлын 16 давхар орон сууц барина

2016/06/20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэгчээр ажиллаж буй орон сууцны “ЭКО ЯАРМАГ-1” хороолол нь

Хан-уул дүүрэг, Яармаг, 4-р хороо 8 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт, хотын төвөөс баруун урагш 8 км зайд байрлалтай аж. Нийт 147 нэгж талбар бүхий 16,5 га талбайг эзлэн нэршлээр төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа аж.

Төслийн хүрээнд гэрээ байгуулсан 17 иргэд “Буянт Ухаа-1” хорооллын орон сууцанд, 62 иргэд “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцанд оржээ.

“Эко яармаг 1” хороолол нь баруун талаасаа үргэлжилсэн гэр хороололтой хиллэж, зүүн талаараа “Viva city” орон сууцны хороололтой залгагдаж, хойд талаараа Туул голтой зэрэгцэн оршино.

1. Орон сууцны барилга /16-н давхар/ 1708 айл

2. Хүүхдийн цэцэрлэг /2 давхар/ 280 хүүхэд

3. Үйлчилгээний барилга /2 давхар/ 1260 м2

4. Авто граж /5 давхар/ 400 машин

5. Зам талбай, ногоон байгууламж

6. Амралт, чөлөөт бүс

Инженерийн хангамжийн шугам сүлжээ барьж байгуулснаар цаашид үргэлжлэн хэрэгжих яармаг хорооллуудын эхлэл тавигдана.

Эх сурвалж: Төрийн орон сууцны корпораци

 


Сэтгэгдэл байхгүй байна