Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн шалгалтын хариу задарсан хэмээн Х.Сайнбилэг гэх эмэгтэй өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн.
Тэрээр өнөөдөр энэ талаар Сурагчдын холбоо болон сурагч, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй хамтран хэвлэлийн хурал хийлээ.
Х.Сайнбилэгтэй математикийн багш холбогдож ЭЕШ-ийн материал задарсан тухай хэлсэн байна.
Тодруулбал: Багш нь өөрийгөө нууцлахыг хүссэн аж. Шалгалтын өмнө тухайн багшаас давтлага авдаг хүүхэд өөрөөр нь хэдэн бодлого бодуулсан байна. Гэтэл тэр нь ЭЕШ-ын бодлого байсан бөгөөд давтлага авсан хүүхэдтэйгээ бичсэн фэйсбүүкийн чатыг нь явуулсан аж.
Мөн энэ жил ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсөж буй н.Мандах ЭЕШ-ын шалгалтын хариуг авах уу гэсэн мэдээлэл фэйсбүүкийн чатаар ирж байсан бөгөөд түүнийг нь маш олон хүүхэд авсан гэдгийг хэлэв. Олон жил хичээж зүтгэсэн хүүхдүүдийн хөдөлмөр үнэгүй болж байна гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм.
Дээрх асуудлыг боловсролын үнэлгээний газар ЭЕШ яагаад задарсан талаар шалгалтыг явуулж өгөхийг хүсэв. Мөн шалгалтын хариуг худалдан авсан тохиолдол ч гарсан бөгөөд энэ зөрчлийг дахин гаргахгүйн тулд одооноос хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй юм. Ирэх жил ч гэсэн үүнтэй холбоотой асуудлыг хянан шалгаж байх шаардлага бий.
Сэтгэгдэл байхгүй байна