Зам тээврийн ослын тоо нэмэгдэж байна. Согтуугаар жолоо барьсанаас болж бусдын эрүүл мэнд амь насанд хохирол учруулах явдал цөөнгүй бий. Мөн бага насны хүүхдийг хамгаалалтын бүсгүй зорчуулсанаар аюултай байдал үүсээд буй.
Зарим эцэг эхчүүд жолоо барьж хөдөлгөөнд оролцож байх үедээ хүүхдээ өвөр дээрээ суулган явах тохиолдол мэр сэр харагддаг. Мөн цонхоор биеийнхээ талыг гаргаж байхад нь болиулах хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь аюултай гэдгийг мэдсэн ийм үйлдэл гарсаар байгаа.
Он гарсаар буюу 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаа дугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 143 хүн амь насаа алджээ. Үүнээс нийслэлд 37, орон нутагт 106 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсан байна. Мөн зам тээврийн ослын улмаас 604 хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд нийслэлд 382, орон нутагт 222 байгаа аж.
Тиймээс Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хөдөө орон нутгийн замд явахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа сайтар хангахыг анхаарууллаа. Түүнчлэн тээврийн хэрэгслийн хурдыг замын хөдөлгөөний дүрэмд заасан дээд хязгаараас хэтрүүлэхгүй байх,согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах бүсийг байнга хэрэглэж хэвшихийг сануулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна