Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ой өчигдөр /2016.06.19/ тохиосон.
Ойн өдрийн хүрээнд “Онцгой байдлын албаны түүхэн музей” нээлтээ хийсэн сайн мэдээ дуулгаж байна.
ОБЕГ-т нээлтээ хийж буй түүхэн музейгээр иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг боловсролын дархлаа суулгах, соён гэгээрүүлэхээр зорьж байгаа аж.
Энэхүү музейд Онцгой байдлын албаны түүхэн замналыг өгүүлэхүйц баримт сэлтүүд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж бүхий 500 гаруй үнэт зүйлийг дэлгэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна