Өнгөрсөн долоо хоногийн турш иргэд данс эзэмшдэг арилжааны банкандаа хандан, 322 ширхэг хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан. Өнгөрсөн даваа гарагт л гэхэд 322 мянган иргэн “Эрдэнэс Таван толгой” ХК дахь 322 хувьцаагаа худалдах хүсэлт гаргажээ. Өнөөдөр тэдний эхний ээлжийн 100 мянган төгрөгийн төлбөрийг данс руу нь шилжүүлээд байгаа аж.
Манай улсын нэг сая 657 мянга 159 иргэн ЭТТ компанид 536 болон түүнээс дээш тооны хувьцаа эзэмшиж байна. Тэднээс 1.059.530 иргэн хувьцаагаа худалдаж байгаа аж.
Иргэдэд гурав хуваан төлөх хувьцааны төлбөрийн гүйлгээний шимтгэлд арилжааны банкуудад 9000 төгрөг төлнө.
Тодруулбал: 9000 төгрөгийг Сангийн яамнаас арилжааны банкуудад гүйлгээний тоогоор нэг удаа олгоно. Иргэдэд олгох 100142 төгрөгөөс 9000 төгрөг суутгахгүй. Нэг иргэнд төлөх нийт төлбөр болох 300426 төгрөгийн 3 хувь нь 9000 төгрөг болсон аж.
Сэтгэгдэл байхгүй байна