• Эхлэл
  • Согтуу жолооч хүн гэмтээжээ

Согтуу жолооч хүн гэмтээжээ

2016/06/21

Замын хөдөлгөөний зохицуулалт өнгөрснө жилүүдийг бодоход сайжирсан.

Гэсэн хэдий ч жолооч нарын хариуцлага сайжрахгүй байгаа нь асуудал болж байгаа тухай иргэд ярьж байна.

Согтуу жолоочийн тоо өпөр ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд зам тээврийн ослын хохирогч нь хүүхдүүд болоод байна.

Өчигдрийн байдлаар зам тээврийн ослын 264 дуудлага Замын цагдаагийн газарт иржээ. Үүнээс 11 хүн хүнд, хөнгөн гэмтэж сургуулийн насны гурван хүүхэд гэмтжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Партизаны сангийн аж ахуйн замд тоёота corrola маркийн авто машины жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж жолооч 42 настай эрэгтэй Б гэмтсэн.

Сүхбаатар дүүргийн Чингэлтэйн өргөн чөлөө, Судалт төвиийн зүүн замд ниссан аccent маркийн авто машрны жолооч Л нь явган зорчигч 37 настай эрэгтэй О-г мөргөж гэмтээжээ. Явган зорчигч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан байна.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна