Энэ сарын 18-ны өдөр Унгар дахь манай ЭСЯ-ны ажилтан Д.Дөхөмбаярыг их хэмжээний тамхи ачиж, Украины хилээр нэвтрэх гэж байхад нь саатуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Мөн түүнийг ОХУ-д суух элчин сайд Б.Дэлгэрмаагийн бичиг баримтыг биедээ авч явсан гэсэн юм.
Энэ талаар ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэл хийлээ. Тодруулбал: Уг мэдээллийг Гадаад хэргийн яамнаас нягтлаж үзэхэд Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр уг хэрэгт холбогдоод байгаа юм байна.
Д.Дөхөмбаяр нь Худалдааны яамны харьяа “Техникимпорт”, “Монголимпекс” нэгдэлд ажиллаж байгаад 2004-2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд томилогджээ. Мөн тэрээр 2011-2015 онд тус улсад дахин томилогдоод 2015 оны наймдугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарсан байна.
Түүнтэй хамт явсан иргэн бол Гадаад хэргийн яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй хүн аж. Авч явсан их хэмжээний тамхин дэээр наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоожээ.
Сэтгэгдэл байхгүй байна