• Эхлэл
  • Хөнгөн галт тэргээр зорчих боломжтой болно

Хөнгөн галт тэргээр зорчих боломжтой болно

2016/06/22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол–Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар нар нийслэл орчмын төмөр замын зорчигч тээврийг хөгжүүлэх, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд хамтын санамж бичигт гарын үсэг зурснаар, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах, хотын төвөөр дайран өнгөрөх төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачаа тээврийн хэмжээг багасгах, аюултай ачааны тээвэрлэлтийг зогсоох, нийслэлийн “Зорчигч үйлчилгээний төв буудал”-ыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар хотын дундуур өнгөрөх төмөр замыг хос болгон өргөтгөх замаар хотын ойролцоох Налайх, Партизаны суурин газруудыг дэд бүтэцтэй холбож хотын нийтийн тээврийн сүлжээтэй нэгтгэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.

Санамж бичигт Хөшигийн хөндийд шинээр ашиглалтад орох Олон Улсын нисэх буудал-Улаанбаатар хотын хооронд хурдан галт тэрэг  Рейлбус  аялуулах, шинэ Рейлбус худалдан авч нийтийн тээврийн шинэ чиглэл бий болгон орчин үеийн шаардлагад нийцсэн тасралтгүй үйлчилгээг үзүүлэх, засвар үйлчилгээний баазыг байгуулахаар тусгасан байна. 

Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийг төмөр замын тээвэртэй уялдуулж авто замын ачааллыг багасган түгжрэлийг бууруулж, Толгойт-Амгалан өртөөдийн хооронд хос төмөр зам тавих, төмөр замын дагуу автобус нийтийн тээврийн зогсоол бүхий платформ байгуулахаар тусгажээ. Ингэснээр Налайх, Эмээлт, Өлзийт, Нисэх орчмиын иргэд  Төв аймгийн Хөшгийн хөндийн байрлах олон улсын нисэх онгоцны буудал руу хөнгөн галт тэргээр зорчих боломжтой болох юм.

Мөн энэхүү санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын автозамын тээх нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан гарцуудыг бий болгох зорилгоор Нийслэлийн “Зорчигч үйлчилгээний төв буудал”-ыг өргөтгөн цогцолбор байгуулж төмөр замын урд хойд талыг холбосон шинэ явган гарц бий болгох юм байна.

Түүнчлэн барилгын материалын худалдааны үйл ажиллагаа төвлөрсөн 44-р зам буюу Гурвалжингийн гүүрний орчмын үйл ажиллагааг бүхлээр нь хотын зүүн хэсэгт шилжүүлж, Амгалан өртөөний орчим орших объектуудыг түшиглэн барилгын болон мод модон материалын захыг шинээр бий болгон төвлөрүүлэх, Улаанбаатар хотын баруун хэсэгт орших авто цогцолборыг түшиглэн салбар төмөр зам барьж, ложистик үйлчилгээний төв байгуулах, Улаанбаатар хотын төвөөр аюултай ачаа тээвэрлэхгүй байх тухай захирамж гарсантай холбогдуулж төмөр замын Багахангай өртөө орчимд аюултай ачааны терминал байгуулах зэргийг ажлыг хамтран хэрэгжүүлнэ.

Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтыг энэ намраас эхлүүлж эхний үе шатыг 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Бүтээн байгуулалтын төслүүд 2030 гэхэд бүрэн хэрэгжинэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Хогжил дагаж амьдрал сайхан болно доо, дэмжих ч болно! Амжилт!
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Гэр хороолол болоод зуслангийн зам хотын төвийн ачаалал ихтэй уулзварууд гээд бүгдийг нь л Бат-Үүл зассан хотын унаган иргэн хотоо сайн мэдэж тулгамдсан асуудлуудад хүрч ажиллаж чадсан хүн шүү дээээээ
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Uul baatriin bagiinhniig demjij bga. Suuliin 4 jild hotiig buteen baiguulaltaar bumbugduud shan l bn. Tedniig dahin songoj dahin zutguulmer bn
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    тийм шүү багаар нь Бат-Үүлийг дэмжих хэрэгтэй
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Өнгөрсөн дөрвөн жилд их зүйлийг хийжээ. Автобусанд картаар явдаг болж кондуктор аниагийн үглэхийг сонсохгүй амар боллоо. Автобус нэгдүгээр эгнээгээр түгжрэлгүй сүнгэнэдэг боллоо. Гэрэлтүүлэг нэмэгдсэнээр орой үдэш айх аюулгүй алхдаг боллоо.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    хийхийг хүссэн хүнд нь бол нээх тийм хүн асуудал биш л юм байна лээ шүү дээ энэ зам гэдэг чинь өмнөх 20 жил юу хийж байсан юм бол доо энэ хотын дарга нар
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    mashin evdeldeg bsn zuslangiin zamiig tm saihan bolgosond bayarllaa, MAN 22jil tur barihdaa neg ch gar hureegui yanzlii gsn setgelgui l bsn
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Өмнө нь нийтийн тээвэрт иргэд суухдаа урд ардгүй чихэлддэг байлаа...
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Хот өдрөөс өдөрт өнгө зүс ороод, хотын амьдрал цэгцтэй болоод байгаа шүү. Энэ бүхнийг хийж бүтээж байгаа хотын захиргааныхан сайн байна.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Uuiig harluulii gesen harluulj bolku hetsuu bgaa bh da orsoldogch nart ni
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Цагийн эрхээр хийгдэх байсан гэж ярихаар бол цагийн эрхээсээ аль эрт нэхэгдсэн аль хэзээний хийгдчихсэн байх ёстой ажлуудыг одоо ингээд хийж байгаа нь харамсалтай өмнөх төр засгийн үед энэ асуудлуудаа шийдээд явчихсан байсан бол өдийд жинхэнэ метро нтрээ нэхээд сууж байх ёстой байсан юм.Өмнөх нөхдүүд юу ч хийхгээгүй хийх ч үгүй байсан биз энэ Бат-Үүл л гарж ирснээр хийгдсэн ажлууд шүү дээ
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Urdah hotiin darga nar bugd hu namiinhan bsn.yu hiij bsniig buh mongolchuud medne.bat-uuliig darga bolsnoos hoish nudend haragdahuits zondoo yum hiisentei margah hun garahgui l boluu.bat-uuliig hezeed demjine
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Үе үеийн хотын дарга нараас хэн нь Бат-үүл дарга шиг нүдэн дээр харагдах ажил хийсийм бэ.Хэн нь ч юу ч хийгээгүй,нийслэлийн хамаг газрыг л зарж идсэнээс өөр юу хийж байсийм өмнөх дарга нар нь.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    уулзварууд сайхан болсон байна лээ баярлалаа
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Hiine gej amlasan ajluudaa ihenhiin hiilee de amlaltandaa hurch chaddag l yum bna
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    ТӨР ЗАСАГ МИНЬ ТӨВШИН АМГАЛАН БАЙЖ ЭНЭ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ НЭГ МӨР ДУУСГААСАЙ ДАА Л ГЭЖ НЙДАХ ЮМ
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Omnoh hediige boduul yum yum hij bga hvn. Bilegt yu hiisiin Enhbold yu hiisiin Batbayr yu hiisiin be. Zvger l ynztai idej avaad zailsan hvmvvs. Vvl darga bol muu heleltgvi yum hj bga hvn.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Бат-Үүл цэцэрлэгжүүлэлт, смарт карт, цэцэрлэг, сургууль барьсан, зам засвар, гэрэлтүүлэг, гэр хорооллын дахин төлөвлөлт гээд хийсэн ажил их байна. та болон тана багт итгэж байгаа. илүү ихийг дараагийн 4 жилд хийж бүтээгээрэй.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Zamiig bol shan zasaj bga suuliin 2, 3 jild. Urgusguud, uulzwaruudiig shinechleed, nemeed l. Odoo harin irged maani haaya ch gsn busdiigaa hundleed mashinaa unalgui niitiin teewreer ywj surwal ch ug n.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    УГААСАА НҮДЭН ДЭЭР ИЛТ БАЙГАА ЮМЫГ ШҮҮМЖИЛЭХ ХЭРЭГ ЮУН.... ИЙМ ДАРГА ЛАВ МАНАЙ НИЙСЛЭЛД БАЙГАА ЮМ ШҮҮ ХӨДӨӨНИЙ НӨХӨД ӨӨ.... ХУУЧИН ДАРГА НАР БҮГД Л ЭНЭБИШ, ЭНХБОЛД ШИГ БАС ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ байсан
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Бат-Yүл бол Улаанбаатарын унаган хvvхэд, тӨрсӨн нутгийнхаа хөгжилд vнэхээр их хөлс, хүч, зүрх зориг гаргасан хүн дээ. Улаанбаатарын унаган иргэд Бат-Yүлийн төлөө саналаа өгнөө!
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Бат-Үүл сайн ажиллаж байгаа.Тэр ч бүү хэл 89 онд хотын даргаар тавьчихсан бол ардчилал гэж үймж самуурч хотоо хэдэн үйлдвэрээ нураахгүй байх байж дээ гэж боддог ш дээ.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Yu hiichihvee gd l bsn. Bat-Uuliin buyanaar shunu oroi aih ayulgui alhah bolomjtoi bolson bn. Yarmagiin denjiinhen ch bas shan gereltuulegtei, tsetserlegtei bolson bnle shd.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Yarmagt gereltuuleg tawisnaas hoish gemt hergiin garalt 6.5 huwiar bagassan gsn. Ireh 4 jild iluu olon gudamj, ger horoolliin gudamjind gereltuuleg tawichul gemt hereg garah n bur ch ih bagasna da.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    zuw songolt bol bat uul shvv dee
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    ugaasaa MANgaruudad ichih nuur gej bh bish shiren nuurtei muu novshnuud ed l bidniig suiruulsen ter gaig zasah gej unuudriin humuus uilee uzej bba shuu dee 90 jil darlalaa odoo yah geed bna gai bolohoor zai bol MANgaruud aa
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    ajliin undur amjilt husie.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    mundag shuu
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Uuliin ajluud dotor tsahim kart turiin vilchilgeenii tsahim mashin geel.bgaa bgaa
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Утааны асуудлыг зүгээр л ярьсаар байсан үе өнгөрч гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн. Өөр олон ажлуудыг хийсэн. Хэлсэн бүхнээ хийсэн байна. Цаашид ч илүү ихийг хийж эхэлсэн ажлаа дуусгаарай.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Бат-Үүл даргын хийсэн ажлуудыг хараад байхад Хотын дарга хүн ийм ийм ажлуудыг ингэж хийх ёстой абйдаг юм гэсэн үлгэр дууриалал болж чадсан
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Tseverxen orchind amidarax saixan. Batuul darga yamar ulsiin ix xuraliin gishuun bolie geed baigaa bish. Xotoo saixan bolgoe gej bna. Xiij baigaa negnee demjsen deer
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Үүл баатарыг дэмжиж байна шүү. Манайх дахин төлөвлөлтөнд орж 0-6 га газараа 1 өрөө нэг байр 2 өрөө нэг байр болгосон бид нар дээр анх ирж уулзахдаа та нар минь өөрсөдөөл газараа өндөр үнэлэх хэрэгтэй гэж хэлж байсан тэр нь ч зөв болсон
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    ???�N????? N?O�?�O�???�O�?�N??????? O?????N?N??? ??N???N??�N?N? ??N? ?�???�N?N??? ?�?�N????�???� ?�?�N?N??� ?�?�?????�?� ?????????�????N??�?????�?� N??�N????�N??�?? N???N???N?N???N? O?????N?N??? ??N?N?N? ???�?�?�N?, N??�N??�?� ?�?�??N????????�?� O???N??�O?O??�?� ?�?�??N??�?�N? N????�N??????? N??? ?�???�N?N?. ?�??N? ??N? ??N???N????????? N??�N??�?? N??�??N?N??�??, ???�N??�??N??�?�N??�?? ?�N?N?N????�?� ?�N???O�O� N? ?�??N?. ???�N????? N? N??�?????????? N?N??? N??�N??�?? ??O�N?N?O�?�N?N??? ?�???�N?????. ???�N????? N?O�?�O�???�O�?�N??????? ?�?�?�?�?� O?N???N??�?�?�O?O??�?� ???�???? ?�???�N??? N??�??N?N?N??�?�?�?� N???N? N?N??�?�???�?�N??�?� N??�?�?�N? N??�?? ????N?N????? ?�?�?????�?�.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    ???�N????? N?O�?�O�???�O�?�N??????? O?????N?N??? ??N???N??�N?N? ??N? ?�???�N?N??? ?�?�N????�???� ?�?�N?N??� ?�?�?????�?� ?????????�????N??�?????�?� N??�N????�N??�?? N???N???N?N???N? O?????N?N??? ??N?N?N? ???�?�?�N?, N??�N??�?� ?�?�??N????????�?� O???N??�O?O??�?� ?�?�??N??�?�N? N????�N??????? N??? ?�???�N?N?. ?�??N? ??N? ??N???N????????? N??�N??�?? N??�??N?N??�??, ???�N??�??N??�?�N??�?? ?�N?N?N????�?� ?�N???O�O� N? ?�??N?. ???�N????? N? N??�?????????? N?N??? N??�N??�?? ??O�N?N?O�?�N?N??? ?�???�N?????. ???�N????? N?O�?�O�???�O�?�N??????? ?�?�?�?�?� O?N???N??�?�?�O?O??�?� ???�???? ?�???�N??? N??�??N?N?N??�?�?�?� N???N? N?N??�?�???�?�N??�?� N??�?�?�N? N??�?? ????N?N????? ?�?�?????�?�.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Дахин төлөвлөлтийн үндсэн процесс нь айлууд барилга барьж байгаа компанитайгаа харилцан тохирсны үндсэн дээр газар, хашаа байшингаа үнэлүүлж байраар сольдог юм билээ. Энэ нь иргэдийг шахан хавчсан, дарамталсан асуудал ердөө ч биш. Харин ч хамгийн уян хатан нөхцөлтэй болсон. Дахин төлөвлөлтийн ажлаа үргэлжлүүлж олон айлыг хамруулбал хот утаанаасаа салах цаг ойрхон байгаа.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, автобусыг олноор нэмсэн. Шинэ автобуснууд урд цонх нь том болсон. Энэ нь цаанаа их учиртай юм билээ. Үзэгдэх орчинг сайн харснаар бага насны хҮҮхдийг аюул осолд өртөхөөс сэргийлж байдаг юм байна. Энэ мэтчилэн юмны наана цаадхыг бодсон ул суурьтай бодож төлөвлөж хийжээ.
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Хотын даргын хэрэгжүүлж байгаа бүх ажил дотроос нада хамгийн их таалагдаж байгаа нь тэр сайн хашаа гэлүү дээ тэр төсөл бол хашаандаа хүлэмж нтртэй болох боломж олгосон их сайхан санаачлага санагдсан
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    ХАМГИЙН САЙН УДИРДАГЧТАЙ ХАМГИЙН САЙН ТУРШЛАГАТАЙ ХАМГИЙН ИХ ХИЙСЭН БҮТЭЭСЭН АЖИЛТАЙ ХҮН БОЛ МЭДЭЭЖ БАТ-ҮҮЛ ШҮҮ ДЭЭ
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Бүү шантраарай. Шудрага, үнэнч, хүчтэй бас зоригтой байгаарай. Бат-Үүл даргаа амжилт хүсье!
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    БАТҮҮЛД Л САНАЛАА ӨГНӨ БАТҮҮЛИЙГ ДАХИН ХОТЫН ДАРГА БОЛГОХЫН ТУЛД ТЭДНИЙ БАГИЙНХАНД Ч ГЭСЭН САНАЛАА ӨГӨХ БОЛНО
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    Зүгээр л миний бодол л доо гэхдээ Бат-үүл дарга ерөнхий сайд болвол бид улсаараа сайхан амьдарна шүү.
    2016 оны 06 сарын 22