Сонгуулийн сурталчигааны ажил эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Сонгууль болоход ер дөө зургаан хоног үлдсэн. Тийм ч учраассонгулийн сурталчигааны багийнхан ажилласаар байгаа ба айлын хаалга тогшиж иргэдийг бухимдуулж буй талаар бид мэдээлсэн.
Тэгвэл иргэдийг бухимдуулаад байсан ухуулагч нар хүүхдүүдийн амийг аварчээ. Тодруулбал: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн Г.Түвшинжаргал 2016 оны зургаадугаар сарын 17- ны өдөр 15.00 цагийн орчим тус хороонд оршин суудаг иргэн Ө-ийн гэрээс утаа гарч, гал гарч байгаатай таарч, гэрт орж галыг унтраасан байна. Гэрт бага насны 5 хүүхэд байжээ.
Эдгээр хүүхдүүдийг цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь цахилгаан тогооноос гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурга шатаж гал гарч эхэлсэн байна. Энэ үед Г.Түвшинжаргал таарч хүүхдүүдийн амийг аварч, гэрийг бүрэн шатахаас өмнө галыг унтраажээ.
Монгол гэр нь гурван минутын дотор юу ч үгүй шатаж дуусдаг гэлцдэг. Азаар галыг яаралтай унтрааж чадсан эмэгтэйг 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн тус хорооны оршин суугч Г.Түвшинжаргалд нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олноос талархал дэвшүүлж байна. Эцэг, эхчүүд харгалзах хүнгүйгээр бага насны хүүхдүүдийг орхиж явахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна