• Эхлэл
  • НӨАТ-ын урамшууллын 20 болон 4 саяын азтанууд

НӨАТ-ын урамшууллын 20 болон 4 саяын азтанууд

2016/06/23

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/-ын хуулийн дагуу сард хоёр удаа явуулж буй сугалааны тавдугаар сарын хонжвороос Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Б.Авирмэд 20 сая төгрөгийн азтан болжээ.

Тэрбээр цахилгааны мөнгөө тушаагаад баримтаа бүртгүүлсэн нь ийнхүү азтан болгосон байна. Б.Авирмэд болон түүнтэй адил азтан болсон иргэд өнөөдөр /2016.06.23/ Гааль татварын ерөнхий газраас батламжаа гардан авсан юм.

Зургадугаар сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны 12 дахь удаагийн тохирол шинэчилсэн журмын дагуу явагдсан билээ. Энэ удаагийн тохиролд тавдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, зургаадугаар сарын 18-ны 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн 9 230 542 баримт хамрагдсанаас:

20 сая төгрөгийн нэг

4 сая төгрөгийн 11

500 мянган төгрөгийн 82

100 мянган  төгрөгийн 845

20 мянган төгрөгийн 8307 баримт тохиролд таарч, азтанууд тодорлоо.

Эдгээр баримтууд бүгд төлбөрийн нэгдсэн системд бүртгэгдсэн баримтууд бөгөөд ebarimt.mn  дахь хувийн мэдээлэл, дансны тохиргоогоо зөв хийсэн, хонжвор авах хүсэлтээ баталгаажуулсан азтанууд хонжвороо ажлын 20 хоногт багтаан авах юм.


Сэтгэгдэл байхгүй байна