Энэ жилийн хувьд улсын баяр наадмын тэгш ой тохиож байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчид, АСЕМ-ын зочид төлөөлөгчид зэрэг баяр наадмыг үзэж сонирхох хүний тоо нэмэгдэх учраас бэлтгэлийг сайтар хангаж, хариуцлагатай зохион байгуулж ажиллахаар бэлтгэлээ базааж байна.
Наадмын үйл ажиллагааг дэг журамтай, аюулгүй зохион байгуулах, хурдан морины уралдааны хувьд элдэв маргаан үүсэхээс сэрэмжилж, унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг сайтар хангахад анхааран ажиллахыг үүрэг болгов.
Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах иргэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд үйчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд бусад дүүргээс зөвшөөрлөө авах юм. Энэ жилийн хувьд нийт 250-280 орчим худалдаа, үйлчилгээний газар ажиллуулах төлөвлөгөөтэй байна.
Хурдан морины салбар хорооноос уяач, унаач хүүхдүүдэд тодорхой санамжуудыг өгч ажиллаж байна. Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран гаргасан стандартын дагуу унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах тал дээр анхааран ажиллаж, эцэг эхээс нь зөвшөөрөл авсан, даатгалтай хүүхдүүдээр хурдан морь унуулна гэдгийг хэллээ
Сэтгэгдэл байхгүй байна