• Эхлэл
  • Б.Баяраа: Монголд итгэж болох юм нь шүүх юм байна

Б.Баяраа: Монголд итгэж болох юм нь шүүх юм байна

2016/06/25

Өтөл насандаа арга мухардсан, адармаатай асуудлуудтай нүүр тулах болгондоо шүүхэд хандсанаар 4 удаа эрхээ хамгаалуулаад байгаа Б.Баяраа гуай шүүхийн тухай өөрийн хүсэлтээр бидэнд ярилаа. Тэрбээр "Иргэдийн эрх ашгийг хохироодог төрийн эрх бүхий байгууллагын тамгатай луйварчдыг би үнэхээр их хорсож, жигшиж байна” гээд өөрийн адил дарамт амссан хэнд ч болов үгээ хүргэхээр яриагаа эхлэв.

- Та анх юуны учир шүүхэд хандаж, хэрэг маргаанаа хэрхэн шийдүүлэв?

- Би боловсролын салбарт 30 жил ажилласан багш хүн. Миний амьдралд арга мухардсан хүнд, хэцүү нөхцөл байдал олон удаа тулгарч байсан. Амьдрал баян учир хэнд юу ч тохиолдохыг таамаглан мэдэхгүй шүү дээ. Харин Монгол Улсын шүүх миний зовлон, бэрхшээл тулгасан хэрэг маргаан бүрийг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэж өгсөнд би баярлаж талархаж явдгаа хэлмээр байна. 

- Та хичнээн удаа шүүхэд хандав?

- Би 4,5 удаа шүүхэд хандах бүртээ ялж, эрхээ хамгаалуулсан. Надад танил тал, хэлхээ холбоо шүүхэд байхгүй. Намайг анх Төв аймгийн Жаргалант суманд багшаар ажиллаж байхад сургуулийн захирал нь Төв аймгийн Жаргалант сумын иргэн биш, нэг бол Төв аймгийн Жаргалант сумын иргэн бол гэж байнга гадуурхаж байгаад ажлаас халсан. 

Ингээд би Төв аймгийн шүүхэд хандсан. Шүүхээр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхийн тулд бүтэн жилийн турш Төв аймаг, Улаанбаатар, Төв аймгийн Жаргалант сумын хооронд явсан. 

Шүүхийн шийдвэр гарсны дараа би ажилдаа эргэж орсон. Мөн хэдэн жилийн дараа би өндөр насны тэтгэвэрт гарахад олон хүүхэдтэй багш нарт олгодог 1 жилийн цалинтай тэнцэх тэтгэлэг надад олгоогүй. Иргэдийн эрх ашгийг хохироодог төрийн эрх бүхий байгууллагын эдгээр албан тушаалтнуудад би үнэхээр их хорсож, жигшиж байна.

Би дахин Төв аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар өөрт олгогдох тэтгэлгийн мөнгөө авсан. Би ингэж хоёр удаа шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулсан ч гай түйтгэр үүгээр дуусаагүй. 

- Нэг бус удаа шүүхээр явчихсан итгэл бол төрчихсөн байв уу?

- 2007 онд би Шувуун фабрикт хуулийн дагуу газар авч, амьдарч эхэлсэн. Газартай болоод газар дээрээ манай хүүхдүүд хаврын улиралд 1 тонн төмс тариад намрын улиралд 3, 4 тонн төмс болгон хурааж авдаг болсон. Мөн чацарганы,үхрийн нүдний, саваа модны суулгац тариад байсан ч 2013 онд миний охин хүнд өвчтэй болсон. Түүнээс хойш газраа сайн ашиглаж чадахаа больсон. Их салхитай болохоор монгол гэр салхинд хийсчих гээд байдаг байсан учраас би тэнд байдаг сургуулийн байшинд орж амьдрах хүсэлтийг захиралд нь тавьж, зөвшөөрөл авсны дагуу багш нарын галладаг байшинг засуулаад амьдарч байтал байр суллаж өгөхгүй байна гээд намайг шүүхэд өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэр энэ хүн боловсролын салбарт насаараа ажилласан, амьдарч болно гэсэн шийдвэр гарсан боловч намайг хөөгөөд гаргачихсан. Тэгээд би ногооныхоо талбайд амьдарч чадахгүй болсон. Миний энэ авсан газрыг Хан-Уул дүүргийн төрийн захиргааны байгууллага эцэслэн шийдэж өгөхгүй байсаар байгаад 2013 онд таны газар ногоон байгууламжид орох гэж байгаа тул таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. 

Ингээд газраа эцэслэн шийдвэрлүүлж чадаагүй байж байтал 2015 оны 10 дугаар сарын 26-нд Хан-Уул дүүргийн газрын албаны даргын албан шаардлага ирсэн. Шаардлагад бусдын эдлэн газарт дураараа буусан учир гэр хашаагаа аваад 3 хоногийн дотор нүү гэсэн. Энэхүү шаардах хуудсыг аваад би маш их цочирдсон. 

- Таны насны хүнд бол хүндхэн асуудал тулгарсан нь мэдээж?

- Ёстой л тэнгэр хангай бүрхэх шиг болж, яахаа мэдэхээ болин, сандарч байсан. Ингээд би өөрт учирсан гачигдлаа цаасан дээр буулгаж бичээд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад 10 хуудас, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргад 26 хуудас юм бичиж өгсөн.

Би энэ газрыг 1998 оноос хойш хөөцөлдөж байна. Тухайн үед Хан-Уул дүүргийн Өмчийн газрыг хариуцсан мэргэжилтэнгээс энэ хогийн цэг ямар эзэнтэй юм бэ гэдгийг, тодруулахаар уулзаж, ярилцаж байсан. Тэгсэн чинь 1982 онд анх Батлан хамгаалах яам цэргийн анги бариулах гэж байгаад хаясан, Хуучин Орос цэргийн анги байсан, хогийн цэг бүхий газар гэсэн. Ингээд тухай газар надаас өөр эзэн байхгүй гэдгийг мэдсэн. Энэ газарт хүмүүс зуд болохоор хамаг үхсэн малаа авчраад хаячихна, хаясан малын сэгийг манай хэдэн хүүхдүүд ачиж авч яваад хол хаядаг. Тэгээд ахуйн хэрэглээний хог гэж нөхцөлгүй, нохой шувуу цугласан, ялаа манарсан, аймшгийн газрыг цэвэрлэж авсан. Хогийн цэг байхад нь анзаарахгүй байж байгаад цэвэрлээд авсан хойно нь булааж авах гээд улайран дайрч байна. 

Анх бид нарыг кадастраа хийлгээд Хан-Уул дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргахад шийдэж өгөлгүй өдий хүрсэн түүхтэй.

Үүнээс болоод би энэ газарт навсайгаад сууж байна. Айлын тог авсан. Газрын гэрчилгээгүй гээд газрын алба тог өгөхгүй байгаа. 

- Таньд эрх бүхий байгууллагаас хариу ирүүлсэн үү?

- Дүүргийн иргэдийн хурлын даргад би анх хандсан. Тэгтэл та шүүхэд ханд гэснээр би Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Шүүхийн шийдвэр 2016 оны 03 дугаар сарын 15-нд миний талд гарсан явдал нь Монголын шүүх хэрэг маргааны үнэнийг олдог юм байна гэдгийг миний амьдралд тохиолдсон үйл явдал болгонд харуулсан. 

Нийгэмд болж буй шударга бус зүйлийг шүүх шийдвэрээрээ дандаа ингэж таслан зогсоож, эцэслэн шийдвэрлэж, эмхлэн цэгцлээд байгаасай. Энэ их төрийн тамга тэмдэг барьсан луйварчдыг сайн цэгцэлж, дэгэнд нь оруулж өгөөсэй. Ард иргэдийг төрийн тамга барьсан хүмүүс дарамталж дээрэмддэг шиг шүүх өөрсдийг нь хашрааж, жигшээж байдаг байгууллага байгаасай гэж хүсч байна. 

Монголд итгэж болох юм нь энэ шүүх засаглал л байна. Өөр надад итгэж байгаа юм алга. Энэ тамгатай дарга нар чинь бүгд луйварчид л гэж бодогдоод одоо бүүр уур хүрдэг болчихоод байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, түүний туслах Х.Эрдэнэцогт нарт хэрэг маргааныг бодитоор, үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөнд чин сэтгэлээсээ талархаж, баярлаж байна. 

Монголын шүүх үнэнч шударга, хүний төлөө, аливаа юмны учир начрыг олж байж, асуудлаа зөв сайхан шийддэгийг би өөрийн биеэр мэдэрлээ. Над шиг ядарч зүдэрсэн хүмүүс Монголын Улсын иргэний хувьд өөртөө болоод шүүхэд итгэх итгэлтэй байж болно гэдгийг би итгэлтэй хэлье.

- Ярилцсанд баярлалаа.

 

Б.Хос-Эрдэнэ


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Бүх хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг чинь дэмжиж байгаа шүү
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Баатар даа амжилт хүсье!
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    МАН-ынхан биднийг 22 жил гэр хорооллын бохир, гэрэлгүй гудамж, үмхий автобус, утаатай баар, хагарсан зам, хүнд суртал, хогон дунд амьдруулсан. Тэгээд хэн хожсон. Тэд л хожсон. Харин одоо хот хөгжиж байна. Хэн хожиж байна. Ард иргэд л хожиж байгаа шд.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Аар саар гээд байгаа хэл ам дагуулсан ажлыг ажил мөн гэж бодож байна. Ер нь шударга талдаа байгаа шүү, танай багийнхан. Гэхдээ энэ ажлаа улам эрчимжүүлэх хэрэгтэй байна. Ажлын амжилт хүсье.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    МАН-ынхан гэр хорооллын айл, утаа, ард иргэдийг харсан ч хараагүй юм шиг нүдээ аниад л өНгөрдөГ байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэн зоригтойгоор гардан авч хэрэгжүүллээ дээ. Анх хийж байгаа ажил бүхэн алдаатай оноотой байдаг. Харин Үүл даргын хувьд оносон нь их гэж би боддог
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Хотын даргын хэрэгжүүлж байгаа бүх ажил дотроос нада хамгийн их таалагдаж байгаа нь тэр сайн хашаа гэлүү дээ тэр төсөл бол хашаандаа хүлэмж нтртэй болох боломж олгосон их сайхан санаачлага санагдсан
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    BAT-UULIIN HIISEN BUTEESEND MAN-XAN MASH IH UUR HORSOLTOI UNGURSUN 4 JILIIG DUUSGALAA. BAT-UULIIN BAGIIG AN-g BAGAAR N BUTENEER N SONGOYOO
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Хамгийн сүүлд д лгэхэд Чингэлтэй замыг бол үнэхээр сайхан засаж янзалсан байна лээ их хурдан хугацаанд янзалсан миний л мэдэхийн 20 гаран жил гар хүрээгүй санагдана.Би өөрөө Чингэлтэйд амьдардаг болохоор их талархаж байгаа
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Ajliin undur amjilt husie
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Бат-Үүл дарга ганц хийж бүтээж яваа хүн шүү дээ өмнөх дарга нарын үед хаана хэн цэцэрлэг байгуулж зам засаж байлаа даа
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Bat-Uul nudee olson ajil bolood tuslvvd heregjij bgaa amjilt
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Манай Яармагийн дэнжийн цэцэрлэг сайхан болсон шҮҮ. Манай дүүргийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газрын нэг болсон. Өөр олон газар ногоон орчин бий болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулаарай. Хотын дарга сайн ажиллаж байгаа. Ажлын амжилт хүсье.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    гэр хорооллын дахин төлөвлөлтөөр байранд орсон хүмүүс бүүр их баярлаж байгаа хотын захиргааных ажлаа сайн хийж байгаа
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Тэхх. БАТ-ҮҮЛ овоо юм хийгээд байгаа. Сүүлийн жилүүдэд хот өнгө зүс ороод, цэвэрхэн болоод байгаа.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Үүл даргын өмнө бсан дарга нарын үед хот гоё болж байсан билүү бас хэцүү дээээ
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    САЙН ЮМНЫ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН. ЭНЭ ХОТ 1 ЭЗЭНТЭЙ ЮМ ШИГ БОЛЖ БАЙГАА.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Бат-Үүлээс өмнө хотын дарга гэж ямар хүн байдаг, юу хийдгийг нь ч мэддэггүй байлаа.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    neg tsegiin uilchilgee ntr taalagdaj bga shuu tsag zav hemneed l
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Batvvl darga vneheer setgel gargaj baigaa n hiij bui ajil gargaj bui shiidvervvdees haragddag shvv. Yum hiij bui hvnd aldaa bailgvi yahav dee harin ch zorigtoi shiidvervvdee gargaj baigaad n hotiin irgen hvnii huvid talarhaj yavdag. Urd n baisan darga nar hezee ingej ajilladag bailaa.hiij baigaa hvnee muulahaas ilvv uram zorig ogch baigaasai
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Batuuliig buulgah boloogui ushuu olon zuil hiilgene
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    bid odoo songoltoo zow hiij chadah yum bol hotod ehluulsen ene shn tosluud tsaashaa urgeljleed ywna tiimees bat uuliig demjie gej urialii
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    urid ni ch neeree avtobusand suuh gj buh haalgaar ni chihej suugaad tegeed hamag yumaa aldaad bdg bsn tal bsn shiidliin zow hiigeed ogohoor bugd oroh haalgaaraa tsuwarch orood buuhad hurtel amar bolson humuus hulgaichid yumaa aldah ni bagassan bhaa
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    гэр хорооллын дахин төлөвлөлтөөр байранд орсон хүмүүс бүүр их баярлаж байгаа хотын захиргааных ажлаа сайн хийж байгаа
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Batvvl darga vneheer setgel gargaj baigaa n hiij bui ajil gargaj bui shiidvervvdees haragddag shvv. Yum hiij bui hvnd aldaa bailgvi yahav dee harin ch zorigtoi shiidvervvdee gargaj baigaad n hotiin irgen hvnii huvid talarhaj yavdag. Urd n baisan darga nar hezee ingej ajilladag bailaa.hiij baigaa hvnee muulahaas ilvv uram zorig ogch baigaasai
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Dahij. Hotiin. Darga. Bolhiig. Husie
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Umnu n zam uneheer ih asuudaltai bsn shv. Zam n ene tendee hagartsan tgd shan ywj btal genet donslood l. Odoo harin suuld tawigsan zamuud shan bolson. Zam zaswaruud sain hiigdsen bn lee.Ene metchilen Bat-Uuld magtuushtai zuil mash ih bgaa
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Odoo oor hun garaad ireh yum bol ene hiij buteej bgaa ajliin bugdiin nuraagaad hayah bh da
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Batuul ch ih yum hiij bgaa shuu
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Энэ муулаад байгаа хүмүүс хот 4 жилийн өмнө ямар байсанг сайн боддоо хүн аймар л юм байсан биз дэ автобусны буудал ч байхгүй
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Бат-ҮҮл шиг ажилласан хотын Засаг дарга нар хаана байна. БҮх газрыг нь зарж авилгадаад ямар хӨгийн юм байлаа. УБ хотын нҮҮр царайг хар. Гудамж, зам, тохижилт, нийтийн тээвэр, шинээр барьсан сургууль, цэцэрлэг зҮгээр л хар даа. Бат-ҮҮл шиг шударга, ард олныхоо тӨлӨӨ ажиллаж чаддаг байж хҮн муул л даа МАН-ынхан. Одоо нийслэлд ямар ч газрын маргаан алга. БҮгд цахимаар шҮҮ. Ямар ч албан тушаалтан оролцохгҮй.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Тэннгүүдээ юм унш юм олж мэд энэ өрийн 70%ыг МАН тависан тэгэхдээ тэд юуч хийгээгүй шарт баригдаж нүдэнд өртхөөр юуч хийгээгүй 30%АН тависан гэхдээ тэд хийсэн сохор л биш бол гараад хар их хот эх орны хөгжил сүүлийн 4 жилд яаж өөрчилөгдөж хөгжиж байгааг дахиад хар
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Tiim shdee umnu ni hench hezee ch hotiin tutsuw iim bna tiim bna gej yaridaggui hotod iim asuudal bna ingemeer bn tegmeer bna l gedeggui bsn shvv dee hudlaa utaa yarij heden 100 ter bumnaar ni halaaslaad utaa ni arilsan ch yum bhgvi ard irged ni eruul mendeeree hohirood ulldeg bsn shvv dee
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    bi Bat-vvliig demjnee nogoo xedee bodwol xiisen bvteesen umtai xvn shvv
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Бат-Үүлээс өмнө хотын дарга гэж ямар хүн байдаг, юу хийдгийг нь ч мэддэггүй байлаа.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Chi yu hiisiin chaavaas uuruu har baraan dotortoi hun be. Hunii hiisen yumiiv harahgui sohor yum uu chi.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    БолохгҮй, бүтэхгүй байна гээд байдаг зарим хүмүүс болж байгаа зүйлүүдийг яагаад харахгшй байгаам бэ. Та нарын нүд чинь сохорчоо юу. 4 жилийн өмнө хот ямар байлаа одоо ямар сайхан боллоо. Бас бодох л асуудал шүү.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Umnu n naizuudtaigaa garch orood ger luugee harihad haranhui gudmand olon zaluuchuudad hamag ymaa deeremduulj l ywlaa. Odoo harin tsag saihan boljee. Hotiin gudamjind shunu boldoggui ee gedeg baisan bol odoo ger horoolliin gudmand ch aih ayulgui alhah bolson doo.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    2012 оноос өмнө засаг барьж байсан нөхдүүд зам тавина гэж гурилддаг байлаа шд. Анхнаасаа чанаргүй юм хийчихээд тэгээд л тэрийгээ жил болгон засаж байна гээд 14 хоног хүмүүсийг ажил, сургуульд нь хоцроогоод жаргаадаг байлаа шд. Одоо ч харин замыг сайхан засдаг болсон байна лээ.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Urdah hotiin darga nar bugd hu namiinhan bsn.yu hiij bsniig buh mongolchuud medne.bat-uuliig darga bolsnoos hoish nudend haragdahuits zondoo yum hiisentei margah hun garahgui l boluu.bat-uuliig hezeed demjine
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    хийсэн ажлаа сайн тайлагнахгүй бол зарим хүмүүсийн ой санамж их муу бололтой
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    hiisen ajlaar ni dvgnewel ene hvn hamgiin sn hotiin darga busad ni yu hiisiin hen zam zasaa hen ni dahin tuluwlultuu ehlvvllee?
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    ene tng ym bicheed bgaa gahainuud hutsatsgaaldaa, muusain oi sanamjaa aldsan hulgaichuudaa.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Бат-Үүл төсвийн мөнгийг ил болгочихсон болохоор одоо МАН-ынхан боож үхэх гэж байгаа. Хотын даргад нэр дэвшиж байгаа хүн хэрвээ ялбал одоо төсвийн мөнгийг хувьдаа завших боломжгүй болсон гэсэн үг хаха.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Яармагын гэрэл янзын болсон байналээ like emoticon
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Ман энэ өнгөрсөн цаг хугацаанд юу хийж бүтээсэн юм бэ. ядаж л түцнүүдийг цэгцэнд оруулж чадаагүй шдээ. Явган хүний зам хаасан үзэмж муутай баахан түц л зам харагдахгүй болтол баахан зарын самбар яагаад иймэрхүү жижиг сажиг асуудлаа ч зохицуулж байгаагүйм бэ Батүүл болон тэдний баг хамт олон Бидний нүдийг нээлээ хот маань ингэж хөгжиж өсөн дэвжиж болдог гэдэгййг харуулсан та бүхэнд баярлалаа дахин гарж ирээд танихгдахгүй болгоод өг
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Замын хөдөлгөөний шинэ хуулийг дэмжиж батлуулсан та бүхэнд баярлалаа
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Хогжил дагаж амьдрал сайхан болно доо, дэмжих ч болно! Амжилт!
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    саппорогийн тойрогийг 4 замын уулзвар болгосон бас зуслангийн замыг зассанд нь үнэхээр талархаж явдаг шүү цаашид ч гэсэн олон сайхан бүтээн байгуулалт хийгээрэй амжилт
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    urid ni ajil hiij bgaagui humuus Bat uuliig harluulah gej estoi uilee uzej bna tegsen ch ard irged yu hiisen ni harj l bgaa
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Batvvl darga vneheer setgel gargaj baigaa n hiij bui ajil gargaj bui shiidvervvdees haragddag shvv. Yum hiij bui hvnd aldaa bailgvi yahav dee harin ch zorigtoi shiidvervvdee gargaj baigaad n hotiin irgen hvnii huvid talarhaj yavdag. Urd n baisan darga nar hezee ingej ajilladag bailaa.hiij baigaa hvnee muulahaas ilvv uram zorig ogch baigaasai
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Бат-ҮҮл прҮҮс унадаг, унаган хотын иргэн. Уг нь бензины мӨнгийг нь тӨсвӨӨс л ӨгдӨг гэсэн. Гэтэл прҮҮс унаад байгаа юм. Болж л байна ш дээ. ТӨсвийн мӨнгийг ч хэмнээд, утаанд ч хувь нэмэр оруулахгүй. Бусад дарга нар үлгэр жишээ авбал таарна
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Abtobusnii kart dahin toloblolt nairasg ulaanbaatar geed ene hunii hiisen ajluud ih bna
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    busad darga nariin hj chadahgui bgag baatar maani hsen.zeel awsanch gsn hiisen odo harin tolgoitin hoiguur ywdag zamig ynzalah l hereg bnda
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Бат-Үүлийг муулаад байгаа хүмүүс нэг бол ардын намынх нэг бол хотод амьдардаггүй хүмүүс байж таараа. Үгүй бол муулах шалтгаан баймааргүйсэн. Харин өөлөөд байгаа хүмүүс нь хийж байгаа ажлыг нь гоочлоод байх шиг. Ер нь анхны юм болгон алдаа дутагдалтай байдаг. Харин ч 4 жилийн хугацаанд хотыг улсын нийслэл шиг болгосон хүн Бат-Үүлээс өөр байхгүй ээ.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    АСЕМ-аар байна уу сонгуулиар ч байна уу ер нь юугаар ч далимдуулсан яадаг юм сонгууль дууслаа гээд эсвэл АСЕМ дууслаа гээд замаа хуулаад авчих биш ийм юмаар занемалдаж байвал болж л байна
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Хэн ч юу ч гэж ухуулж хэн ч юу ч амалсан бай нүдэнд харагдаж гарт баригдахаар ажил хийсэн Үүлийг л дэмжих болно
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Bat uul shig hotiig hogjuulj bgaa hun hun bhkuee sanalaa shuud ogno
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Хотод ганц юм хийж байгаа баатар шүү
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    buh ger horoolol zaisangiin etses geed yalgalgui zasaj yanzlaad uguurei amjilt
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Ulsiin niislel shig bolgoh gej ih l zutgej bga da yumand bas tsag hugatsaa heregtei gehdee suuliin heden jil bol chamlahaarui ih ajil hiisen
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Manai irged joohon uhamsartai baiwal hot buur goe boloh geed bgaa ingej sain tseverlej bhhad hogoo hogiin savandaa hiigeed surchuul eh oronoo hairlaj bgaa bas neg tom hair shuu
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Бат-Үүлээс Өмнөх дарга нар нь олигтой юм хийж байгаагүйшдээ
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Bat-Uuliin bagiinhan ajlaa sain hj bga. Daraachiin 4 jild dahin songoj hj bga ajliig n urgeljluulmeer bn.МАН-ын үед хот гэж хог, шээс, баасандаа баригдсан юм л байсан. Нийтийн тээврийн хэрэгсэл нь хүртэл өчнөөн олон жилд нэг ч шинэчлэлт хийдэггүй, бохир, бараг салж эвдрэх нь холгүй, үнэр танартай хэцүүхэн л байдаг байсан даа. Харин сүүлийн 4 жилд эрс өөрчлөгдсөн. Бат-Үүл хотын дарга болж хотыг маань аварсан даа.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Hiisen ajiltaigaa taniltsaj bnashde umnu n ger horoolold gereltuuleggui gemt hereg ih gardag bsn bzd yuch hiigeegui hotiin dargaa haraaj zuheldee ta nar . Hiisen yumiig yaj ch harluulah gd nemergui
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    ЗӨВӨӨӨ Бат-үүл та энэ хэвээрээ л явна шүү. ЗГ-тэй харьцуулахад хийсэн юмтай хүн. Зарим нөхдүүд шиг худлаа яриагүй. Ажил хийхэд алдаа гарна гэхдээ давтахгүй засаад л сайныг нь аваад саарыг нь хаяад л байхад болно штээ. 2 сонгүүль дарааллаад ажиллахад манай нийслэл сайхан болно доо. Амжилт хүсье.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Manaihan hun ajil hiigeed bhad ydaj hogoo hosiin sawand hiigeed surchmaar bgaa shuu
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Бат-Үүл сайн ажиллаж байгаа.Тэр ч бүү хэл 89 онд хотын даргаар тавьчихсан бол ардчилал гэж үймж самуурч хотоо хэдэн үйлдвэрээ нураахгүй байх байж дээ гэж боддог ш дээ.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    хотод бол яалт ч үгүй Бат-үүл хэрэгтэй шүү дээ үүнтэй хэн ч маргахгүй маргаад ч барахгүй шүү
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Hotoo gesen setgel zurhtei hunee songoson ni bidnii az. Gol ni ger horoolliig house horoolol bolgoh ajiliig hiih heregtei bn shu
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    ХАРАНХУЙ ГУДАМЖ ОЛОН БАЙГАА ШҮҮ. ТЭР БОЛГОНД ХҮРЧ АЖИЛЛААРАЙ. ЯЛАНГУЯА ЗАХЫН ДҮҮРГҮҮДЭД.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Baga nasnii huuhduuded ulsiin tsetserleg ih ym zaadag sanagddag. Hed heden tsetserlegiig urgutgusun, shineer barisan bnle. Ushuu olon tsetserleg surguuli bariarai.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    UNGURSUN 4 JILD HIISEN AJIL IH BN HIIH AJIL CH IH BN. UUL TERGUUTEI BAGIINHAN DAHIN SONGOGDOOSOI.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Hun amitanii amnii bai bolood hetsuu yumaa gehdee bitii shantraarai aldah onoh yum ih l bgaa gehdee bitii shantarch buuj uguurei
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Hotoo hairlah setgelgui bj hotiin dargaas ym nehdegee bolimoor ym. Hotiin darga baij boloh buh l ajliig hiisen shd. Teglee gd ta nariin setgeld niitsehgui bga bol huduu ruugee ywj heer taldaa duraaraa amidartsgaa.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    uul hotiin darga bolsonoor tiin shv. zam zasagdaad bus 1-r egneeger ywdag bolood ajilda hurdan ochdog bolson geh met olon sn shn ajluud bgaa shvv
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    БолохгҮй, бүтэхгүй байна гээд байдаг зарим хүмүүс хотын даргаас юу хҮсэх ёстойгоо мэддэг баймаар шүү. Бат-Үүл ямар алтан загас байгаа биш дээ.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    АН гарснаар авилгачдыг илрҮҮлсэн, тӨсвийг ил болгосон, хотын дарга ӨмнӨх дарга нарын халаасладаг байсан мӨнгийг хот тохижилт, бҮтээн байгуулалтанд зарцуулж эхэлсэн.
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    Er n hot maani ezentei bolood, ard irgedee boddog dargatai bolsond mash ih bayrtai bn. Gazriin naimaachin Enhbold, Ulaan hatsart, Buurunhii Munhbayar nar yu hiisiin be
    2016 оны 06 сарын 25
  • Зочин
    nam zasgiin erhiig 26 jil bariagui 40.000 gemgui mongol hun hemegduulj alsan MAXH buyu aluurchin neree oorchilchood baigaa MAH 16 jil zasgiin erhiig barisan 100n jiliin turshlagatai aluurchin namiin yavuulgand buu avt
    2016 оны 06 сарын 25