УИХ-ын даргын захирамжийн дагуу хаврын чуулганы завсарлагын хугацаа энэ сарын 23-ны өдөр дууссан ч гишүүд ирээгүйгээс чуулган үргэлжлэн хуралдаагүй юм.
Тиймээс УИХ-ын Тамгын газраас маргааш буюу зургадугаар сарын 28-ны өдөр Чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар зарласан байна.
Маргааш 09:00 цагаас Хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хаалтыг хийх аж.
Сэтгэгдэл байхгүй байна