Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна
УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс МҮОНРТ-ын “Монголын мэдээ” суваг Ардчилсан нам, МАН, МАХН, ИЗНН-ын дарга нарыг халз мэтгэлцээнд оролцохыг урьжээ.
Халз мэтгэлцээнийг зургадугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдөр 21.00 цагаас МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулах юм.
Тус нэвтрүүлэг нь 60 минутын хугацаатай бөгөөд нэвтрүүлгийн үндсэн сэдэв нь тухайн намаас Монгол орны ирээдүйн хөгжлийн талаарх үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг олон нийтэд танилцуулахад чиглэгдэж байгаа аж.
Нэвтрүүлгийн ерөнхий журамд:
-Асуултад хариулах дарааллыг нэвтрүүлгийн өмнө харилцан тохирно
-Оролцогч тус бүр нэг асуултад хоёр минутад багтаасан тайлбар хийнэ
-Оногдчон цагтаа бусад оролцогчид болон намыг үндэслэлгүй гутаан доромжлохгүй байх
-Оногдсон цагтаа ярьж буй төлөөллийн үгийг нь таслахгүй байх
-Үндсэн асуултад хариулж нэвтрүүлэг дуусах үед намын дарга бүрт дүгнэлт хэлэх нэг минутын хугацаа өгөхөөр төлөвлөжээ.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна