Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна
Өнөөдөр Монгол Улсад УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн санал хураалт болж байна. Монгол Улс 1992 оноос хойш УИХ-ын сонгуулийг зургаан удаа явуулснаас 1992, 2008, 2012 оны сонгуулийг томсгосон буюу олон мандаттай 26 тойргоор, 1996, 2000, 2004 оны сонгуулийг 76 мандат бүхий 76 тойргоор зохион байгуулсан.
Энэ удаагийн сонгуулийн хувьд шинэчлэсэн хуулиар явуулж байгаагаараа онцлог. Ингээд сонгуулийн талаарх он, цагийн мэдээллийг хүргэж байна.
2015 оны 12-р сарын 25. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлав.
Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулснаар 2016 онд жижигсгэсэн тойргоор буюу 76 тойрогт тус бүр нэг гишүүн сонгох ёстой. Өмнө аймаг нийслэлд нийт 48 гишүүн, намын жагсаалтаар 28 гишүүн сонгох холимог тогтолцоогоор сонгуулийг явуулж байсан юм.
2015 оны 5-р сарын 18. Монголын Улсын Ерөнхий Аудитын газраас Монгол улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоов. Үүнд: нам эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээ 4,4 тэрбум төгрөг, нэр дэвшигч бүрийн тойрогт зарцуулах дээд хэмжээг 85 сая төгрөгөөс (Сонгуулийн 5-р тойрог, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13-р баг) 225 сая төгрөгийн (Сонгуулийн 63-р тойрог, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6-р хороо, Налайх дүүрэг) хооронд тогтоов. Тойргуудын зардлыг хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан тогтоодог.
2016 оны 5-р сарын 20. Нам, эвсэл, бие даагчид бүртгүүлэв
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх нам, эвсэл бие даагчдийг мөрийн хөтөлбөрөө энэ сарын 20-ны өдөр багтааж өгөх зөвлөмж гаргасны дагуу 14 нам, гурван эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газар хүргүүлэв.
2016 оны 5-р сарын 30. ИЗНН сонгуульд дэвших эрхээ олж авав.
ИЗНН баримт бичгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлэхээр өгсөн ч зөрчилтэй гэж хасагдсан хэдий ч захиргааны хэргийн шүүхэд хандан 5-р сарын 30-ны өдөр шийдвэр тус намын талд гарч сонгуульд өрсөлдөх эрхээ авав.
2016 оны 6-р сарын 7. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардав.
Сонгуулийн тухай хуулийн 128.9-д зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авахаас 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно хэмээн заасны дагуу 2016 оны 6-р сарын 7-ны өдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авав. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд УИХ-ын 76 суудлын төлөө 12 нам, гурван эвслийн 429, 69 бие даагч нийт 498 бүртгүүлснээс нэг нэр дэвшигч Сонгуулийн хууль зөрчсөн учраас нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288 нэр дэвшигч өрсөлдөж буй.
Сонгуульд албан ёсоор оролцож буй нам, эвслүүд
МАН 76
АН 76
ИЗНН 15
МУНН 11
БНН 36
Социал демократ нам 17
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 9
Иргэний хөдөлгөөний нам 27
Монголын Ардчилсан хөдөлгөөний нам 3
МАХН 71
Консерватив нам 13
Ард түмнээ хайрлая нам 13
Эвслүүд
Тусгаар тогтнол, эв нэгдэл эвсэл 44
Хаан сонголт эвсэл 9
Эх орончдын нэгдсэн эвсэл 9
Нэр дэвшигчдийн жагсаалтын бүрэн эхийг энд дарж харна уу
2016 оны 6-р сарын 11. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэв.
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны хугацаа, харьцангуй богино буюу 17 хоног. Өмнө нь сурталчилгааны хугацаа 45 хоног байсан бөгөөд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар сурталчилгаагаа эхлүүлдэг байсан бол энэ удаа тэгш байдлыг хангах үүднээс бүх нэр дэвшигчдийн сурталчилгааг нэг өдөр эхлүүлж байгаа юм.
Мөн сурталчилгааны хугацаанд мөнгө, эд зүйл тараах, урлагийн арга хэмжээ зохион байгуулах болон арилжааны самбаруудыг сурталчилгаанд ашиглахгүй байх заалтуудыг нэмж, нэр дэвшигч нарт МҮОНТВ-гээр ижил хэмжээгээр ярилцлагад оролцох цаг зааж өгсөн бөгөөд 15 минутаас илүү бүтэн хэмжээний ярилцлага, нэвтрүүлэг явуулахыг хориглосон юм.
2015 оны 6-р сарын 27. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуусав
2015 оны 6-р сарын 28. 3978 сонгогч 9.00-20.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар саналаа өгнө.
2015 оны 6-р сарын 29. Улс даяар сонгуулийн санал хураалт 7.00 цагаас эхэлж 22.00 цагт дуусна.
2016 оны сонгуульд 1.912.901 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс нийт сонгогчдын 50 хувь нь 18-35 насныхан байна.
Нийт сонгогчдын 50 хувийн ирц бүрдсэнээр сонгуулийн санал хураалт хүчин төгөлдөр болох ёстой. Нэр дэвшигчдийн ердийн буюу хамгийн олон санал авснаар ялалт байгуулна.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна