Монголын залуучуудын холбооноос АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох АСЕМ-ын Залуучуудын чуулганы бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АСЕМ-ын Залуучуудын чуулган энэ сарын 6-10 өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Дөрвөн өдөр үргэлжлэх уг чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцох аж.
Мэдээллийн үеэр Монголын залуучуудын холбооны удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул “Чуулганд оролцож буй гадаадын оюутнууд чуулганы онцлог болон хөтөлбөрийг сонирхож байгаа бөгөөд Монгол оронтой танилцах хүсэлтэй 3900 гаруй залуус бүртгүүлснээс зөвхөн 100 шилдэг залуу шалгарсан. Харин Монголын талаас оролцож буй 50 төлөөлөгч нь 300 гаруй залуусаас шигшиж, шалгарсан” гэж онцоллоо.
АСЕМ-ын Залуучуудын чуулганаар улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хүрээнд залууст тулгарч буй асуудлаа хэлэлцэх бөгөөд хэлэлцүүлгээр нэгтгэсэн асуудлуудыг АСЕМ-ын дээд түвшний уулзалтаас гарах баримт бичигт тусгах юм байна. Чуулганы нээлт маргааш Улаанбаатар чуулгад 09:00 цагт нээлтээ хийнэ.
Сэтгэгдэл байхгүй байна