Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Залуучуудын чуулга уулзалт” 7 дугаар сарын 6-10-нд Улаанбаатар хотноо зохиогдоно. Уулзалтын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар ГХЯ, Ази-Европын сангийн Боловсролын газар, Монголын Залуучуудын Холбооноос мэдээлэл өглөө.
Тус чуулганд АСЕМ-ын гишүүн 54 орны 100 төлөөлөгч болон Монголын шилдэг 50 залуу оролцох аж. Уг чуулганд оролцохоор бүртгүүлсэн гадаадын 3900 хүнээс шилдэг 100 төлөөлөгч сонгогдсон болохыг ерөнхий зохион байгуулагч, Ази-Европын сангийн Боловсролын газрын захирал хатагтай Леони Нагараяан онцоллоо.
Чуулганаар АСЕМ-ын яриа хэлэлцээний гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Залуучуудын чуулга уулзалтаас гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас гарах баримт бичигт тусгах юм.
Зохион байгуулагчдын зүгээс чуулганд оролцох төлөөлөгчдөд зориулж Монгол орны соёл, зан заншил, орчин үеийн залуусын амьдралын хэв маягтай танилцах боломжийг бүрдүүлсэн хөтөлбөрийг бэлдсэн бөгөөд чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна