• Эхлэл
  • Баабар, Э.Бат-Үүл, Д.Ганболд нар уриалга гаргалаа

Баабар, Э.Бат-Үүл, Д.Ганболд нар уриалга гаргалаа

2016/07/07

Ардилсан чиг баримжаатай таван нам 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд нэгдэж, өдгөөгийн АН-ыг байгуулж байсан. Тэгвэл өдгөөгийн АН-ын тулгуур хүчин, ардчилсан хувьсгалын анхны намуудын анхны дарга нар мэдэгдэл гаргаж, Ардчилсан намаа аврахыг уриалав. Ингээд МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл, МСДН-ын анхны дарга Баабар, МҮДН-ийн анхны дарга Да.Ганболд нарын гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

УРИАЛГА

Монголын ард түмэн, эх орноо ардчилал эрх чөлөөний замаар хөгжүүлэхийг эрмэлзэгч иргэд ээ Ардчилсан намын гишүүд дэмжигч нар аа Бид, Монголын ардчиллын тулгын чулуу болж анх байгуулагдсан гурван намын анхны дарга нарын хувьд та бүхэндээ хандаж байна. Бид, өнөөгийн АН болж нэгдсэн тэргүүлэх гурван намын анхны албан ёсны тэргүүний хувьд та бүхэнд хандаж байна. Бид, ардчиллын зарчмыг эх орондоо анх тунхаглалцаж, улс төр нийгмийн амьдралыг шинэ зүгт эргүүлэлцсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан та бүхэндээ хандаж байна. Ардчилсан намын гишүүд, ардчиллын зүтгэлтнүүд, амь насаараа дэнчин тавин тэмцэж шинэ цагийг авчралцсан баатруудаа! Нийгмийн шинэчлэлийн төлөө өөртөө хариуцлага ногдуулж, ардчиллын тугийн дор амьдарсан найз нар аа! Ардчилсан нам УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-д ардчиллын зарчмаар зохих үнэлгээ өгсөн сонгогчдийн шийдэл, намын удирдлагадаа гутарсан гишүүдийн дургүйцэл, ардчиллын төлөөх үзэл санаандаа эргэлзсэн дэмжигчдийн санал сэтгэгдлийн нэгдэл байсан гэж бид үзэж байна. 

Одоогоос 26 жилийн тэртээ Монгол улсын засаг төрийн эрхийг хэмжээгүй эзэгнэсэн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд буюу төрийн дархлагдсан удирдагчдийг огцруулахын төлөө тэмцэж, ардчилсан хувьсгалын баатруудын тэмцэл, ард түмний халуун дэмжлэг, тухайн үеийн МАХН доторх эрүүл саруул хүчний зөв алхамтай нэгдэн амжилтад хүрч байсан билээ. Харамсалтай нь 26 жилийн дараа Ардчилсан нам маань өөрөө шат шатандаа дархлагдсан суудалтай “Улс төрийн товчоо”-той, дээд удирдлага нь нийт гишүүдийн санаа бодлоос ангид, агаар салхи ордоггүй, цус сэлбэгддэггүй байгууламж болон хувирлаа. Яг л 28 жилийн тэртээд хуучин МАХН-ын гишүүд Улс төрийн товчоондоо ямар хүн нэмэгдэж хасагдсныг сонсгол мэдээнээс уншиж танилцдаг байснаас огт ялгагдахгүй боллоо. Сүүлийн хэдхэн жилд АН нь Монголын хамгийн хаалттай улс төрийн хүчин болж хувиран, ялангуяа түүний удирдах баг нь намаасаа бүрэн тусгаарлагдсан мафи маягийн бүтцэд шилжин орлоо. Ардчиллаар овоглосон энэ нам сүүлийн арваад жилд их хурлаа хийсэнгүй, сүүлийн хэдэн сонгуулийн хугацаанд удирдах бүлгээ шинэчилсэнгүй. 

Удирдлагын мафижсан бүтцээ дагаад намын анхан шатны байгууллагууд нь овгийн байгуулал, феодалын нийгмийн үеийн хошуу ноёны албатуудын зохион байгуулалтад оржээ. Тэд үүнийгээ “бүлэг”, “фракци” гэж нэрлэн харилцан ашигтай хуйвалдаанаар төр ба намын удирдах албан тушаалтны томилгоог шийдэж байна. 2012 онд АН-аас намын нэрээр парламентад суудал авах хүмүүсийн жагсаалтыг гишүүдийн саналаар бус, энэхүү ханлиг, ванлигуудын толгойлогч нарын тохиролцоогоор шийдэж байсан. 2016 онд нэр дэвшигчдийн жагсаалтыг батлахдаа, хуулийн хугацаа дуусахаас хэдэн минутын өмнө мөнөөх ханлигуудынхаа нэгдсэн саналыг үзүүлж “Бөөнөөр батла”, үгүй бол “АН-аас нэг ч хүн хуулийн хугацаанд нэр дэвшиж амжихгүй” гэсэн хувилбараар тулгаж батлуулсан. Үнэнч хамсаатны сүлжээ, төрөл садны хэлхээс болсон намын байгууллагаа эвдэхгүйн тулд шинэ гишүүн элсүүлэх, намаа өргөжүүлэх ажлыг бүрэн зогсоожээ. 

Өнгөрөгч сонгуулийн үеэр нэр дэвшигчид өөрийг нь дэмжиж ирсэн олон зуун хүнийг намд элсүүлэх гэтэл намын анхан шатны байгууллагын дарга нар батлах бичиж өгөхөөс татгалзаж булзсан явдал нэг биш гарсан байна. Энэхүү тогтоцыг нь өөрчилж, АН-ыг шинэчлэх, ардчиллын зарчмыг аврах оролдлого хийсэн гишүүдийн эсрэг өөрийн мэдэлд авч, үнэнч хамжлага нарынхаа гарт атгуулсан хууль хяналтын байгууллагыг турхирч, хүссэнээ хийлгэдэг болсныг олон түмэн ч харж байна. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж УИХ дахь намын бүлгийн ахлагч, АН-ын дарга, УИХ-ын дэд дарга зэрэг албыг өөрсдийн сонирхолдоо нийцүүлэн томилж буйгаа ичгүүргүй зарлаж байна. Энэхүү хууль бус тохироогоо гүйцэлдүүлэхээр улайрч, ҮЗХ-ын хурлыг явцуу хүрээнд долдугаар сарын 18-нд хийж, товлосон шийдвэрээ гбатлуулахаар зэхэж байна. Намын өмнөөс сонгогдсон гишүүдийн ажил албаны хувь заяаг намын гишүүдийн оролцоотойгоор, тэдний хүсэл зоригийн дагуу шийдэх ёстой гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй, Ардчиллаар овоглосон намын удирдлагыг гартаа төвлөрүүлж, нийгэмд хамгийн аюул учруулсан улс төрийн байгууламж болгон хувиргасан, сүүлийн үеийн дарга удирдагчид намын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй болохыг нийт гишүүдэд сануулж байна. 

Улс төрийн намгүйгээр ардчилсан тогтоц оршихгүй, Монголын голлох улс төрийн хүчин болох АН-гүйгээр Монголын улс төрийн тогтоцыг төсөөлөх аргагүй. Эцсийн дүндээ төрийн ариун байдал нь намын ардчилал, тунгалагшлаас эхтэй. Харамсалтай нь мафийн бүлгийн тогтолцоотой намын бүлэглэл бүхирдсон улс төрчдөө төрд илгээж, бохир үйл ажиллагаагаа батжуулдаг, тэр хэрээр төр бохирддог. Ийнхүү нөлөө бүхий феодалын хэмжээгүй эрх дор хураагдсан хошуу, ханлиг, ванлигийн тогтоцтой АН нь Монголын төрийн хамгийн өнгөтэй өөдтэй шинэтгэлийг санаачлагч атал төрөө хамгийн их бохирлогч болон хувирч байна. Энэ байдал нь Монгол орны хэвийн хөгжлийг гацаагаад зогсохгүй, улс төрийн ардчилсан тогтоцыг нурааж, дарангуйллын систем рүү хөтлөх аюултай гэж бид үзэж байна. 

Иймээс: Ардчилсан намыг аврахын тулд, 
Нэгдүгээрт, Намын удирдлагад бугшсан алдаа дутагдал, өнөөгийн байдалд дүгнэлт хийж, хариуцлага тооцох; 
Хоёрдугаарт, Намын өнөөгийн удирдлагыг үндсээр нь өөрчилж, удирдлагыг шинэ залуу хүчинд шилжүүлэх; 
Гуравдугаарт, Намын дүрмийг цаг үетэй нийцүүлэн шинэчлэх, намын амьдралын өдөр тутмын мөрдлөг болгох; 
Дөрөвдүгээрт, Итгэл үнэмшлээрээ сонголт хийсэн хүн бүрийн өмнө намыг нээлттэй болгож овог аймгийн тогтолцооноос салгах; Юун түрүүн эдгээр алхам яаралтай хэрэгтэй байна. Ийм шинэчлэл нь АН-ыг үргэлж шинэчлэгдэн тэлж, удирдах бүлэглэл нь шинэ үеийн залуу улс төрчдөөр байнга сэлбэгдэн, ардчиллын зарчмыг түгээн дэлгэрүүлэгч улс төрийн хүчирхэг нам болгон хувиргах болно. Намын удирдах албыг гишүүдийн сонголтоор бус бүлэглэл хоорондын тохироогоор шийддэг “хар уламжлалыг” зогсоож, Ардчилсан намын доторхи ардчиллыг сэргээхээс ажлаа эхлэх ёстой. 

Энэ ажлыг эхлүүлэхийн тулд АН-ын ҮЗХ-ны гишүүд долдугаар сарын 18-нд болох хуралдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, намаа улс төрийн ялагдалд хүргэсэн дарга нар, “фракцийн удирдагч” гэгч нарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. ҮЗХ-ны гишүүдийг намын мянга мянган гишүүдийн өмнөөс төдийгүй, үндэсний хэмжээний намын өмнөөс үндэстнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлахыг уриалж байна. Улмаар ойрын гурван сард багтаан намын их хурлыг зарлан хуралдуулахыг ҮЗХ-ны гишүүдэд уриалж байна. Намын их хурлын төлөөлөгчдийг намын бүх гишүүдийн хурлаас сонгож ирүүлэхийг уриалж байна. Намаа шинэчлэх, ардчиллын зарчмыг авран үлдээх шинэчлэлийг дэмжин хамтрахыг АН-ын бүх гишүүдэд уриалж байна. Ардчилсан хувьсгалын анхдагчид, ардчиллын үйл хэргийг халуунаар дэмжсэн гишүүд, дэмжигчид, эх орноо гэсэн монголчуудынхаа халуун дэмжлэгт бид найдаж байна.

МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл 
МСДН-ын анхны дарга Баабар 
МҮДН-ийн анхны дарга Да.Ганболд


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Avrah ene ter yun surtei yu boltsii
    2016 оны 07 сарын 16
  • yadamjab
    Bitgii shaa ta 3 zugeer I daldhan baichih tegeed I an ok
    2016 оны 07 сарын 16
  • АН гишүүд
    ОДОО Л ГЭНТ УХААРЧ ГЭНЭ ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН ДАРАНГУЙЛЛЫГ ШАТ ШАТАНДАА ТОГТОООЧООД ГИШҮҮДЭЭ Ч ХАРАХГҮЙ ДЭЭГҮҮР ЯВСАН ХҮМҮҮС ЯАГ НАМАА АРДИЧ ЛАЛАРАА ХАМГААЛНХ ШДЭЭ ЭРХ МЭДЭЛД ОЧИХООРОО БҮГД МАРТЧААД УНАХААРАА ХАЙР ҮАРАЛЖ НЭГНЭЭСЭЭ УРЬТАЖ ОНОО АВАХ ГЭДГЭЭ БОЛИЛДОО АН ЛАЛАРУУДАА ККККК
    2016 оны 07 сарын 09
  • bi
    company n zaxirluud shig setgex umdaa ardchilal gej bxgyi xynii erx erx choloo tusgaar togtnol gej bdgiig mongolchuud anzaaraad exelsen bna lee odoo companiaa udirdatsgaa l daa
    2016 оны 07 сарын 09
  • дэмжигч
    АН намд урам хугарсан ч сая саналаа өгсөн. Намааса болж хийсэн бүтээсэ юмтай зөв хүмүүс нь ч сонгуульд ялагдсан гэж бодож бна.дэндүү увайгүй хуйвалдаж,ямар ч чадваргүй өөрсдөө хүмүүжээгүй далдагнуурууд энд тэнд даргын алба хашиж дээр дооргүй бужигнуулж ардчилал биш бүүр дарангуйлал эрх ямба ашиг сонирхол хов жив үнэхээр нэг л бишээ байсан даа. Хувь хүмүүс нь бодол санаа нь зөв биш болохоор хэзээ ч өөрчлөгдөхгүй дээ. Шинэ зөв хүмүүс бүгд нам гэгч хуйвалдаанд дургүй болсон. За мэдэхгүй дотроос л лав өөрчлөгдөхгүй бх да
    2016 оны 07 сарын 09
  • Бат-Үүлд
    Чи миний сарын цалингаар 5 минут мөрийтэй тоголчихоод тоохчгүй инээд алдаад дахиад тоголдог. Би сарын цалингаараа гэр бүлээ тэжээдэг. Чи надаас ухнаатай хөдөлмөрчдөө биш зүгээр л ард түмний халаасанд гараа дүрсэг хулгайч болохоор л бидний хооронд ялгаа байдаг!!!
    2016 оны 07 сарын 09
  • Ядаргаа
    Албан тушаалгүй болоод ялагдахаараа биднийг сандаг, задархаараа мартдаг Бат-Үүл ч дээ...
    2016 оны 07 сарын 09
  • Даваа
    Энэ Батүүл яагаад энэ хоёртоо гэнэт нийлэхээр болов. Өнгөрсөн жилүүдэд баатарын тэмдэг, нийслэлийн захирагчийн албан тушаалаар амаа үдүүлж хамсаатнан болчихоод одоо гэнэт ингэхээр сонин л юм. Их ноотой хүн дээ!!!!
    2016 оны 07 сарын 09
  • SARANDORJ
    SONGUULID YALAGDSAN HARYUTSLAGHIIG ARDCHILSAN ERUENHIILEGCH ELBEGDORJOOSOO ASUUNA UU? BATTULGAHIINHAA OYR DOTNII HUMUUSIIG ANGUUCHLAH,ALTUNHUYGHIIN ZUVLEH GANSUHIIG YALLAH,SONGUULIIN UMNE M. ENHBOLDTOY TOHIROLTSOH GHEH MET . ENE BUHEN ARDCHILSAN NAMIIG YALAGDUULAH SHALTGAAN BOLSON.ER NI ELBEGDORJIIN TARHIND SOLONGOS EMCH NAR
    MES ZASAL HIIHDEE YAMAR NEG YUM SUULGASAN YUM BISH BAYGAA DAA!!! NEG L BURUU AJILLAAD BAYNA. HUUCHIN ELBEGHEE BISHDEE!!!
    2016 оны 07 сарын 08
  • Saran batnyagt
    Анх соц нийгэмийг эсэргүйцсэн цуглаан жагсаал хийж бхад манай зургийн институтийн залуучууд цалингаасаа хасуулан байж жагсаалд оролцож, өлгөлөн зарлаж байхад цайны данхаа чадлаараа л цэвэрлэж байгаад ус буцалгаад талбай руу гүйж байж билээ. Лоозон бичих цагаан даавуу олдохгүй орны цагаан даавуугаа авчирч өгч, манай институтийн архитекторууд дарга нарт ад үзэгдэн байж 2 ,3 метр урт лоозон бичээд Засгийн газрийн ордоныг тойрон жагсаал хийсэн билээ. Жирийн бид нар тэрний төлөа та нараас юуч гуйгаагүй. Яахвээ зарим сэрэглэн нэг нь та нараас ЮМ авсан л байх. Бид одоо ч гэсэн Ардчилалын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг. Та нарын төлөө саналаа өндөг ГЭТЭЛ та нар минь арай л ёс зүйгүй болжээ Та бүхний өдий хүртэл хийсэн олон ажлыг үгүйсгээгүй шүү
    2016 оны 07 сарын 08
  • иргэг
    Уриалга олон гарсан.
    2016 оны 07 сарын 08
  • иргэн
    гишүүд ээ сонс оо Үгээ хэльё. Жирийн гишүүн бид та 3.ын дайны юм бас хэлнэ шүү. Та нар Эрдэнэ Эрдэнэбат мэтийн урвагчдыг дээр минь залчихаад юун шинэчлэл ярина вэ.
    2016 оны 07 сарын 08
  • Зочин
    АН -ын анхны энэл гишүүдийн нэгэн билээ би. Гэтэл АН засаг барьж байх үедээ намайг ажлаас минь халсан. Та нар өөрсдийнхөө толгой дээр аянга зохилж, лааз өшиглөх үедээ л намаа шинэчлэх, амиа аргацаах тухай бодох юм эгэл жирийн олон олон гишүүдээ бодож байсан юм уу . Та бүхэн гахай тахианы мах идэж, гадаад дотоодын амралтанд тарвалзаж, яамбалж, жаргаж байх үедээ эгэл жирийн гишүүд дэмжигчдээ бодож байв уу шинчлэлийн тухай санаж байв уу. Ард түмэнээ мартсан, гишүүд дэмжигчдээсээ тасарсан удирдагч нар л лааз өшиглөдөг байх даа
    .
    2016 оны 07 сарын 08
  • demjij bna
    demjij bna
    2016 оны 07 сарын 08
  • Энхтүвшин
    Сүүлийн үеийн удирдлагууд өөр эрх ашиг харж ямар ч гэм хийгээгүй үнэч шударга хүмүүсээ нүд үзүүрлэх байдал илт гаргадаг болсон.
    2016 оны 07 сарын 08
  • saran
    Уул нь ардчилалыг эхлүүлсэн хүмүүсээр л улс орноо хөгжүүлмээр байхын. Даан ч баабар мэтийн гэгээлэг хүмүүс гараад явчихын. Та нар эхлүүлсэн одоо эцсийн үзмээр байна. Эбэ бол хөгжүүлж чадах удирдагч мөн гэж хувьдаа хардаг. Та нар минь энэ улс орноо авраач эхлүүлсэн бол дуусгаач гэж ерөөе дөө
    2016 оны 07 сарын 08
  • Найнаа
    ҮЗХ-ийн гишүүд чинь олон жил солигдоогүй, шинэчлэл хийж чадах хүчин байж чадахгүй шүү. Орон нутагт ч намын хурлаа хийгээгүй 10 гаруй жил болж байна. Гишүүдээсээ асуу, их хурлаа орох хүсэлтэй бүх гишүүдийг оруулж хий.
    2016 оны 07 сарын 08
  • Зочин
    Batuul altanhuyagiig unagasnaas buh muu yum ehelsniig medej bgaa biz dee
    2016 оны 07 сарын 08
  • Зочин
    Shaarnuud shaldaa unaaad odool ard tumen min enee teree gj gonshigonoj ehelj bh shivdee
    2016 оны 07 сарын 08
  • Зочин
    Батүүл өөрөө АН ыг бутаргаж эхэлчихээд одоо болохоор .....
    Оффшорынхаа асуудлаа нэг мөр болгох хэрэгтэй шүү
    2016 оны 07 сарын 08
  • Minjee
    Тэртээ хэдэн зуун зуун жилээр тасарч үлдсэн Монгол угсааны хүмүүс одоог хүртэл Дэлхий бөмбөрцөгийн энд тэнд тархан оршин амьдарсаар байна, Харин Монголд Ардчилалыг үнэ цэнгүйдүүлэх гол шалтгаан төрд илүү харж билүү долоох тарчигхан зорилготой өлбан тулшаалтнууд ирээдүйг тод харах хэрэгтэй өнөөдөр хичнээн малтмалын баялагтай байасанч бидний оюун ухаан аж амьдрал нэг л түвшинд тогтож чадахуйц байна энгийнээр ойлговол өнөөдөр алган чинээ алттай байлаа маргааш үнэт цаасаар солилоо харин чи өлсөн хоол унд авсан ч нөгөөдөр чи ямар байсан тар хэвээрэй л байна. Төрд үүншиг бодлого биш Урдаас олон Хятадуудийг иргэншүүлж байхаар Угсаатан Монгол улсуудыг эргүүлж нутагшуулах хэрэгтэй учир нь амьд хөрөнгө оруулт юм.
    2016 оны 07 сарын 08
  • Монгол улсын иргэн
    Зөв Монгол хүн үгүйлэгдэж байна. Аль нэг нам эвсэл ялгаагүй л буруу санаатай хүн ихээр байвал ямар ч сайхан уриалга хэрэггүй. Монгол хүний саруул ухаан. Шударга зан эх оронд минь дутаж байна
    2016 оны 07 сарын 08
  • АН.н гишүүн
    Наадахаа алхам тутамдаа хэрэгжүүлэх байсан юм батүүлээ. Ажилгүй болохоороо аргаа барав уу. Төрийн албыг төрлийн алба болгоод байсан. Итгэл даагаагүй журмын нөхдөө одоо шоронд хорих нь уу. Амиа хичээсэн Монголчууд болоод байнаа ард түмэн төрийн түшээд чинь. МАН нам ч ялгаагүй. АН-аас долоон дор ш дээ. Бид өөрсдөө дор бүрнээ шудрага адил тэгш байж болохгүй юу монголчуудаа.МАН-н төлөө ч биш.АН-н төлөө ч биш, шудрага Монголчуудын төлөө гэж уриалмаар байна.
    2016 оны 07 сарын 08
  • Д.Цогтбаатар
    Эрх чөлөө агуу. 1990-2000 он хүртлэх ардчилсан намд итгэлтэй байлаа. Харин 2000 оны ялагдал бидэнд олон зүйлийг эргэцүүлж, АН-ын улстөрийн тогтолцоог эрүүл болсон ч, хэсэг бүлэг фракцийн ”нялхсын өвчин”-ий улмаас хэсэг бүлэг фракцийн бүлэглэлээс өнөөгийн байдалд хүрлээ. Үнэнийг хэлсний төлөө бидний хэсэг нөхөд адлагдаж байсан. Фракцаас гарсан нь олон хүмүүсийн тухайн үед дургуйцлийг хүргэж байсан бол одоо бодит үнэнийг ойлгох шиг боллоо. Бид л Ардчиллыг аварна. Хуурамч гажуу бөөрнөөс урваж орж ирсэн нөхдүүд хэзээ ч хийж чадахгүй...
    2016 оны 07 сарын 08
  • ZochinZochi
    AH-n ued yamduud bolon toriin alba ajliin bair zarladaggui tegsen motloo shine humuusiig tanil talaaraa ajild avdag. Nogoo ardchilal chin haana bsan be. Minii huvid Ypon, angli heltei ondor medleg bolovsroltoi.Bi hiij buteee gesen zaluu hun.iim olon zaluuchuudiig chaddag meddeg humuust ajillah bolomj ogdoggui Ta naraar yah ym be.Shudarga baij chadaagui yun urialga ve.
    2016 оны 07 сарын 08
  • Ганаа
    Монголын ард түмнийг хэдхэн жилд ядууруулан доройтуулж ясыг нь гарган чөмгийг нь ташихаас наахна байлгачаад хуцаач муу үлгэрийн баатруудаа зайлснаараа зайлахгүй угаадсаа амтлах гээд сэг эргэсэн ноход царайлдаг
    2016 оны 07 сарын 08
  • ddrisyren uush
    Olon jil ardchilsan namiig demjij bodlogiig demjij irlee.Tom yalagdal huleelee.Huleen zowshoorch bn gegeg tom uhaaral.Songolt hoorondin zoruug harj baihad tiim ch bur unaltand oroogui itgel bn.Gishuud demjigchdee hureelj ajilla gej lhelmeer bn.
    2016 оны 07 сарын 08