• Эхлэл
  • Жүжигчин О.Бат-Өлзий, Д.Дорлигжав сайд, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нарт гавьяат цол олголоо

Жүжигчин О.Бат-Өлзий, Д.Дорлигжав сайд, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нарт гавьяат цол олголоо

2016/07/08

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тохилдуулан УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Гавьяат жүжигчин цол олголоо.

Мөн НИТХ-ын дарга асан Д.Баттулга, жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, хууль зүйн сайд Д.Дорлигжав болон уулын спортын мастер Б.Цэвээндаш нарт гавьяат цол олгожээ.

  • АШУҮИС-ийн зөвлөх багш, доктор профессор, хүний гавьяат эмч Хайдавын Гэлэгжамцад Монгол Улсын ардын багш

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • НИТХ-ын төлөөлөгч Дашжамцын Баттулга
  • "Туул" МСҮТ-ийн багш Батаагийн Туул

Монгол улсын Гавьяат багш цолоор:

  • 29 дүгээр сургуулийн ахмад багш Дэжидийн Долгорсүрэн
  • ХСИС-ийн Бие хамгаалах тэнхимийн зөвлөх багш Санжхүүгийн Хаянхярваа
  • ЧД-ийн 17-р хорооны өндөр настан, ахмад багш Ядамын Дүгэр

Монгол улсын Гавьяат барилгачин цолоор:

  • Зөвлөх инженер Доржбатын Мандах
  • Барилгын цэргийн ахмад ажилтан бэлтгэл хурандаа М.Мөнхбат

Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор

  • МУ-ын Уулчдын үндэсний холбооны гишүүн, Эрүүл Монгол хайкинг клубын тэргүүн Базархандын Цэвээндаш

Монгол Улсын Гавьяат уурхайчин цолоор

  • Багануур компанийн оператор жолооч Бадамын Эрдэнэбат

Монгол Улсын Гавьяат хуульч цолоор

  • Хууль зүйн сайд Дамбийн Дорлигжав

Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор

  • Шаравдоржийн Төмөрбаатар Нийслэлийн өмч газрын харилцааны газрын дарга

Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн цолоор

  • СУИС-ийн багш Готовын Цогбаяр

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор

  • Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн дарга Орсвойн Пүрэвсүрэн
  • ХСҮТ-ийн тасгийн эрхлэгч Х.Пүрэвдорж

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор

  • МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Мөнхжаргалын Базаррагчаа
  • ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн зөвлөх А.Очир

Монгол Улсын Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цолоор

  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Шагдарсүрэнгийн Энхбат
  • Сүхбаатар дүүргийн ЭМН-ийн ахмад ажилтан О.Бямбаа

Монгол Улсын  Гавьяат жүжигчин цолоор

  • Монгол Кино Нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма
  • Лхагваагийн Дэмидбаатар УДЭТ-ын жүжигчин
  • Осорын Бат-Өлзий Шилдэг өнгө продакшны жүжигчин нарт олголоо.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Монголын Урчуудын эвлэлийн хорооны дархан Жанцангийн Төмөрбагана

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Батлан хамгаалах их сургуулийн сургалтын албаны дарга, хурандаа Заминдийгийн Жамъянчагнаа

Алтан гадас одонгоор

  • Бадмаараг хөгжмийн дунд сургуулийн найрал дууны багш Ядамын Алтансувд
  • Монцамэ агентлагийн Орон нутгийн албаны удирдагч Шаравын Эрдэнэчимэг

Хөдөлмөрийн хүндэт медалиар

  • Радио телевизийн улсын төсөвт үйлдвэрийн техникч Пүрэвжавын Баясгалан

Цэргийн хүндэт медалиар

  • Нийслэлийн аврах ангийн Эрэн хайх, аврах шуурхай салбарын аврагч Батбаярын Үнэнмөнхөд гардууллаа.

 


Сэтгэгдэл байхгүй байна