• Эхлэл
  • Үндэсний баяр наадмыг 700 сурвалжлагч сурвалжилж байна

Үндэсний баяр наадмыг 700 сурвалжлагч сурвалжилж байна

2016/07/12

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна

Үндэсний баяр наадмын хоёр дахь өдрийн арга хэмжээ хүчит бөхчүүдийн барилдаанаар үрэлжилж байна. Наадмын албан ёсны нээлтийн өмнөх буюу долдугаар сарын 10-нд сурын харваа болон хязаалан, шүдлэн морьдын уралдаан болж, баярын эхний өдөр буюу 11-нд хүчит 1024 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа, азарга, их насны уралдаан болсон. Өнөөдөр буюу долдугаар сарын 11-д хүчит бөхийн барилдаан үргэлжилж, соёолон, дааган насны уралдаан болно. Өнөөдөр хүчит бөхийн уралдаан үргэлжилж, наадмын түрүү, үзүүр бөх тодорно.

Энэ жилийн наадмын хувьд нар, хур тэгш, зохион байгуулалт сайн болж байна гэж наадамчид дүгнэж байна. Наадмын нээлтийн ёслолыг Монгол Улсын Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулсан бөгөөд Монгол Улсын түүхийг театрчилсан байдлаар урлагийн үзүүлбэртэй хослуулан үзүүлсэн юм. Мөн монгол гэрийн тулганд гал бадраан монголчуудын дээдлэн хүндэлдэг галыг Төв цэнгэлдэх хүрээлэнд бадраасан нь онцлог байлаа.  

Үндэсний их баяр наадмыг үзэгч олондоо шуурхай хүргэхээр хэвлэл мэдээллийн салбарын 700 гаруй сэтгүүлч, сурвалжлагч, операторууд ажиллаж байна. Хэвлэлийнхэн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд голчлон ажиллаж байгаа юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ жил Ази-Европын дээд хэмжээний чуулга уулзалт болж буй учир0 гадаадын жуулчид олноор иржээ. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт наадмын дараа буюу долдугаар сарын 15,16-нд болох бөгөөд 34 улсын төрийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Түүнчлэн Энэтхэг, Япон, ОХУ зэрэг олон орны сэтгүүлчид наадмын нээлтийг сурвалжлахаар ирсэн байв. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 60 оюутан өглөө, оройн ээлжээр жуулчдад туслахаар ажиллаж байна. Жуулчдын хувьд  ихэвчлэн наадмын нээлтийн арга хэмжээний тасалбар хаанаас худалдан авах болон зам асуусан хэмээн оюутнууд хэллээ.

Наадмын нээлтийг үзсэн жуулчдын хувьд монголын ёс заншил ихэд сонирхол татаж байгаагаа ярьж байв.

Англи эхийг энд дарж уншина уу. 

For English version please click  here


Сэтгэгдэл байхгүй байна