• Эхлэл
  • Шагайн харваанд Л.Түвшинжаргалын баг тэргүүллээ

Шагайн харваанд Л.Түвшинжаргалын баг тэргүүллээ

2016/07/12

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 72 багийн 720 харваач 3 өдрийн турш цэц мэргэнээ сорьсноос, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай баг энэ наадмын түрүүг хүртлээ.

 

Харин хоёрдугаар байрт Н.Одбаяр ахлагчтай "Автолиг" компанийн баг, гуравдугаар байрт  Монгол Улсын үлэмж дархан мэргэн Г.Эрдэнэбаатар ахлагчтай "Баатарномун" компанийн баг, дөрөвдүгээр байрт  Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Батбаатар ахлагчтай Өмнөговь аймгийн баг тус тус шалгарч наадамчин олноо баярлууллаа.Шагайн харваанд Л.Түвшинжаргалын баг тэргүүллээ


Сэтгэгдэл байхгүй байна