• Эхлэл
  • Монгол туургатны бүжгийн их наадам болно

Монгол туургатны бүжгийн их наадам болно

2016/07/12

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд өнөөдөр 21.00 цагт Их эзэн Чингис хааны талбайд “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам болно.

Уг наадамд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад улсын 200 гаруй 200 гаруй уран бүтээлч оролцож, өөрийн орны онцлог, уламжлал, ёс заншлийг харуулсан бүжгээ нийтийн хүртээл болгох юм.

Мөн өнөөдөр Үндэсний Соёл амралтын хүрээлэнд “Энх тайван, эв нэгдэл, Найрсаг Улаанбаатар” уриатайгаар зохиогдож буй “Silence White” электро бүжгийн наадам болно.

Тус үйл ажиллагаа нь Үндэсний их баяр наадмын үеэр залуучуудад зориулсан томоохон үйл ажиллагаа болж төлөвшиж буйн дээр их хотын соёлыг түгээх, найрсаг харилцааг төлөвлшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Уг шоунд оролцох залуус бүгд цагаан хувцас өмсдгөөрөө онцлогтой юм.


Сэтгэгдэл байхгүй байна