• Эхлэл
  • Шинэ аварга төрлөө - Наадамд Ч.Санжаадамба түрүүлэв

Шинэ аварга төрлөө - Наадамд Ч.Санжаадамба түрүүлэв

2016/07/13

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 1024 бөхийн барилдаан уламжлал эвдэж 7-р сарын 12-нд биш 13-нд дуусав.

Энэ жилийн Наадамд Ч.Санжаадамба шинээр улсын арслан цолны болзол хангасан Р.Пүрэвдагваар 10 давж, МОНГОЛ УЛСЫН АВАРГА цолны болзол хангалаа.

Чимэдрэгзэнгийн Санжаадамба (1985-12-30) нь Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, үндэсний бөхийн улсын заан цолтой.

Амжилт

2006 оны Дорноговь аймгийн наадамд 5 давж Аймгийн начин цол хүртсэн.

2008 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн арслан цол хүртсэн.

2008 оны Булган аймгийн наадамд 6 давсан.

2010 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн.

2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн

2011 оны улсын баяр наадамд[1] 7 давж Улсын заан цол

2013 оны улсын баяр наадамд 5 давж Өсөх идэр чимэг тус тус хүртсэн.

2011 оны 11 сард Монгол бөх Гиннесын номонд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаанд түрүүлсэн.

2012 оны 11 сарын 14-нд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд түрүүлэж, 2012 оны 11 сарын 26-нд улс тунхагласны 88 жилийн ойд барилдаанд үзүүрлэсэн.

2014 оны улсын баяр наадамд 7 даван заан цолоо баталж саруул сайжрах чимэг

2015 оны улсын баяр наадамд 7 даван дахин заан цолоо баталсан чимэг хүртэв.


Сэтгэгдэл байхгүй байна