• Эхлэл
  • Камбожийн Ерөнхий сайд АСЕМ-д оролцоно

Камбожийн Ерөнхий сайд АСЕМ-д оролцоно

2016/07/13

ПНОМПЕНЬ. /khmertimeskh/. Камбожийн Ерөнхий сайд Хун Сен Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо долдугаар сарын 15-нд эхлэх Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Хун Сен болон түүний айчлалын бүрэлдэхүүнд багтсан албаны хүмүүс уг дээд түвшний уулзалтын үеэр бүс нутгийн олон улсын удирдагчидтай хоёр талын хэлэлцээ хийнэ гэж Камбожийн ГХЯ мэдэгдэв.

Тус яамны мэдэгдсэнээр, Камбожийн Ерөнхий сайд АСЕМ-ын нэгдсэн чуулганы үеэр үг хэлэх аж.

Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, олон талын худалдааны систем, гамшгийн эрсдлийг бууруулах арга зам ба менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, усны менежмент болон бүс нутаг, олон улсын бусад асуудлыг АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр авч хэлэлцэнэ.

Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үр дүнд “Уулзалт даргалагчийн Мэдэгдэл”, “Улаанбаатарын Тунхаглал” гэсэн хоёр гол баримт бичгийг гаргана.


Сэтгэгдэл байхгүй байна