АСЕМ-ын уулзалтын хүрээнд энэ сарын 14-16-нд дараах замуудыг хаахаар болжээ.
Олимпийн гудамж болоод Бриж группийн орон сууц хүртэлх зам
Гэндэнгийн гудамж, хуримын ордны хойд талын зам
Их тэнгэр цогцолбороос Баянзүрхийн товчоо хүртэлх зам
Мөн Чингис хаан олон улсын нисэх буудал орчим Наадамчдын гудамж буюу Яармагийн замууд өнөөдрийн 01.00 цагаас эхлэн хаагдах юм.
Түүнээс гадна төрийн айлчлал хийх зочин төлөөлөгчид зорчих үед Энхтайваны өргөн чөлөө, Төрийн ордны зүүн, баруун тал, Чингисийн өргөн чөлөө, Жамьяангүнийн гудамж, Нийслэлийн гудамж, Их Монгол улсын гудамж, Яармаг, Төв аймаг, Налайх, Тэрэлжийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар цагдаагийн зохицуулалтаар хязгаарлах аж.
Иймд дээрх хамгаалалтын бүсэд оршин суух айл өрх, аж ахуй нэгжүүд хувийн тээврийн хэрэгслээсээ татгалзахыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
Сэтгэгдэл байхгүй байна