АН-ын ҮЗХ хуралдана

2016/07/18

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр болно. Одоогоор цаг тодорхойгүй байна.

Уг хуралдаанаар Ардчилсан намын шинэчлэлийн асуудал голлож хэлэлцэгдэнэ. Ингэхдээ намын дүрмийн шинэчлэлийг Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээр хэлэлцүүлнэ гэх мэдээлэл байгаа юм.

2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдаж, УИХ-д есөн суудалтай болсон. Сонгуульд ялагдсаны хариуцлагыг намын дарга З.Энхболд хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэрийг гарган, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг Ардчилсан намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас намын даргыг томилох уу гэх асуулт тавигдаж байгаа ч Их хурлаараа шийдэх аж. Энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооноос Ардчилсан намын Их хурлын товыг гаргаж, улмаар намын даргаа сонгох юм байна. Намын даргыг сонгосноор ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгон, сонгоно.


Сэтгэгдэл байхгүй байна