• Эхлэл
  • Зургаан хүний амийг аварчээ

Зургаан хүний амийг аварчээ

2016/07/18

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагчид баяр наадмын өдрүүдээр Орхон гол, Сэлэнгэ мөрнөөр завьтай эргүүл хийх явцад Орхон голын усанд живж байсан 6 иргэний амь насыг авран хамгааллаа.


Тодруулбал:
1. 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Эрэн хайх аврах ангийн бүлгийн
дарга а/а Г.Гантулгаар ахлуулсан 5 аврагч, Сүхбаатар сум Хонгор-Морьтын 1 дүгээр баг “Хонгор-Морьтын Ширмэн”-гийн тохой гэдэг газар Орхон голд Орхон 6-р багийн иргэн Жавд овогтой Ням-Оргил /40 эргэм настай эрэгтэй, согтуу/ нь живэн голд урсаж байсныг,
2. 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Эрэн хайх аврах ангийн бүлгийн
дарга, а/а Г.Гантулгаар ахлуулсан 5 албан хаагч, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Д.Мөнхсайхан /22 настай/, тус дүүргийн 13 дугаар хорооны иргэн С.Энхбаатар /20 настай/ нар нь “Бургастайн тохой” гэдэг газрын цүнхээлд усанд живж байсныг,
3. 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, онцгой байдлын ахмад Г.Бат-Амгалангаар ахлуулсан 6 аврагч Улаанбаатар хотын харъяат Б.Батхуяг /УБ хот СБД 18-р хороо 49-207 тоотод оршин суугч, 35 настай, эрэгтэй/, Э.Мөнхтөр /УБ хот БЗД 28-р хороо 40-1494 тоотод оршин суугч, 38 настай, эрэгтэй/, Б.Дашдорж /УБ хот СБД 18-р хороо 49-207 тоотод оршин суугч, 25 настай, эрэгтэй/ нар нь согтуугаар усанд орж байгаад хөл алдан живж байсныг тус тус авран хамгаалж ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл байхгүй байна