• Эхлэл
  • Монголд нарны цахилгаан станц барих эхлэл тавигдлаа

Монголд нарны цахилгаан станц барих эхлэл тавигдлаа

2016/07/20

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монгол Улсад нарны эрчим хүчийг ашигласан анхны цахилгаан станц барих ажил эхэллээ. 10 МВТ хүчин чадалтай нарны цахилгаан станцын төслийг “Солар Повер интернейшнл” ХХК, Монголын Засгийн газартай 10 жилийн өмнөөс хамтран эрчим  хүчний төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай Японы “SHARP” компанитай  хамтран хэрэгжүүлэх юм байна. Өнөөдөр хоёр тал цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурж, ажлаа албан ёсоор эхлүүллээ.

Станцыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багт барихаар барилга угсралтын ажил эхэлжээ. Барилга угсралтын ажилд Монголын гурван компани ажиллаж байгаа юм байна.

Хэрвээ Дархан-Уул аймгийн нутагт нарны цахилгаан станц амжилттай болбол Монголын бүх нутагт барих боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзжээ. 17 орчим сая ам.долларын санхүүжилттэй энэ төслийн барилга угсралтын ажлыг энэ онд багтааж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд Sharp компани болон Япон улсын Байгаль орчны яамнаас санхүүжилтийг гаргаж байгаа ажээ. Төслийн санхүүжилт өндөр боловч  ашиглалтын зардал маш бага учир үр ашиг ихтэй хэмээн тайлбарлалаа. Станц улирал харгалзахгүйгээр нартай үед ажиллах юм. Мөн бүх үйл явц автомат горимоор ажиллах аж.

Монгол Улс эрчим хүчнийхээ 20.1 хувийг ОХУ-аас импортоор авдаг. Өмнө нь таван МВТ-ын хүчин чадалтай салхин станцыг барьснаас өөрөөр нар, салхины эрчим хүчээ ашиглах боломжгүй байсныг энэ үеэр албаныхан тодотголоо. Тиймээс энэ удаагийн нарны цахилгаан станцын төсөл амжилттай хэрэгжвэл хэд хэдэн давуу тал бий болох юм байна.

Арвин нөөц бүхий нарны эрчим хүчээ өөрсдөө ашиглах.

Жилд 14.5 сая квт цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ

Эхний ээлжид Дархан-Уул аймагт 20 мянган айлыг эрчим хүчээр хангана

ОХУ-аас авдаг 20.1 хувийн эрчим хүчний хэмжээг 19 хувьд хүргэж бууруулах.

Эрчим хүчийг экспортод гаргаж, валют болгох зэрэг олон боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Англи эхийг энд дарж уншина уу. 

For English version please visit  here


Сэтгэгдэл байхгүй байна