• Эхлэл
  • Хотын орлогч нарыг цөөлөх үү

Хотын орлогч нарыг цөөлөх үү

2016/07/21

Улаанбаатар хотын өмнөх дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой байсан юм. НИТХ-ын төлөөлөгчдөөс сонгогдсон зургаан орлогчийг хотын шинэ дарга Су.Батболд ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр ажлаас чөлөөлөх тухай захирамжаа өчигдөр /VII.20/ гаргажээ.

Хотын шинэ удирдлага чөлөөлсөн орлогч нарын оронд хүн томилох, эсвэл орлогчийн тоог цөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ажлаас чөлөөлөгдсөн орлогчууд:

  • Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат
  • Нийслэлийн  Засаг  даргын Санхүү, эдийн  засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа
  • Нийслэлийн  Засаг  даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр
  • Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай
  • Нийслэлийн  Засаг  даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл
  • Нийслэлийн  Засаг  даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ

Үүнтэй зэрэгцээд хотын шинэ Засаг дарга орлогч нарынхаа тоог цөөлөх байх гэсэн мэдээлэл гараад байгаа бөгөөд энэ талаар албаны эх сурвалж ямар нэгэн зүйл одоогоор хэлээгүй байна. Өмнөх хотын даргын багийнхныг ажлаас чөлөөлснөөр шинэ хотын дарга өөрийн багаа бүрдүүлж ажиллах нь ер нь бол тодорхой юм.

 


Сэтгэгдэл байхгүй байна