Борооны улмаас Дархан, Сэлэнгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа болж байгаа тул тус чиглэлд явж буй иргэддээ замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Долдугаар сарын 21-ний өдөр баруун болон төвийн нутгаар бороо орж эхлэн, 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороошсон бол 23-ны өдөр буву өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр буюу маргааш баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан байна.
Мөн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Б.Цогтбаатар:
-Ихэнх нутгаар үүлэрхэг, түр зуурын усархаг бороо орсон учир гол мөрний усны түвшин 20-30 см нэмэгдсэн. Тиймээс иргэдийг гол усны аюулаас сэрэмжлүүлж байна. Мөн энэсарын 24-нд баруун болон зүүн аймгуудын зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын зарим, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх хэсгээр, 27-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай бороо орно.
Салхи борооны өмнө түр зуур ширүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэх төлөвтэй байна гэсэн мэдээллийг дамжуулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна