Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг танилцуулья.
Өнгөрсөн саруудад хүнсний гол нэрийн барааны үнэ ханш өссөн. Энэ нь иргэдийн амжиргааны төвшинд сөргөөр нөлөөлсөн билээ. Гэхдээ сүүлийн хоногуудад үнэ бага зэрэг буурч байгаа аж. Хүнсний ногооны үнэ буурч байгаа тухай хар хорин худалдааны төвийн хүнсний ногооны худалдагч хэлсэн юм.
Харин махны дундаж үнэ 370 төгрөгөөр буурчээ. Тодруулбал, 2016 оны долдугаар сарын гуравдугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5870 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6995 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8 хувиар буюу 130 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 3.9 хувиар буюу 370 төгрөгөөр буурсан байна.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 95 төгрөг, хонины цул мах 3.3 хувиар буюу 240 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоохоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна.“Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
Монгол манжин 8.5 хувиар буюу 425 төгрөг, монгол лууван 7.3 хувиар буюу 210 төгрөг, байцаа 6.2 хувиар буюу 125 төгрөгөөр буурч, хятад сонгино 2.7 хувиар буюу 35 төгрөгөөр тус тус өссөн байна.
Сэтгэгдэл байхгүй байна