• Эхлэл
  • 8.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

8.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

2016/07/25

Гэмт хэргийн гаралтын тоо өсч байгаа ба гэмт этгээдийн насжилт ч мөн залуужиж байгаа нь нийгэмд сөргөөр нөлөөлж буй билээ.

Мөн гэмт хэргийн улмаас оны эхний хагас жилд 8.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан тухай албаныхан мэдээлж байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 33254 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 21242 хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 1209 хэргээр өссөн байна. Үүнд худалдах, худалдан авах, зээл, хамтран ажиллах гэрээний маргаан нэлээд өссөн нь нөлөөлжээ.

Харин Захиргааны хэргийн тоо мөн л өнгөрсөн оноос 5.1 хувиар өссөн байна. Захиргааны хэргийн тоо жилээс жилд өсөж байгаа нь иргэд төрийн байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг шүүхийн журмаар шийдвэрлүүлж, ашиг сонирхлоо сэргээлгэх эрх зүйн ухамсар, соёл дээшилж байгаагийн илрэл хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үзэж байгаа аж.

 


Сэтгэгдэл байхгүй байна