• Эхлэл
  • Энэ сарыг дуустал Туул гол орчим эргүүл хийнэ

Энэ сарыг дуустал Туул гол орчим эргүүл хийнэ

2016/07/26

Туул гол бохирдлоо гэх яриа удаан үргэлжилж байна. Туул голын ойролцоо оршин суух иргэд уух усгүй байгаль орчингүй болж байгаа тухай холбогдох багууллагад өргөдөл, гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа аж.

Голын бохирдол дээд цэгтээ хүрсэн бөгөөд тусгай хамгаалалттай хэсэгт барилгын хог хаях үзэгдэл байнгын гарах болжээ.

Үүнтэй холбоотой голын эрэг дагуух хууль бус үйл ажиллагааг илрүүлж, таслан зогсоох зорилгоор Туул голын хамгаалалтын бүс буюу Баянзүрх дүүргийн  ХХ хорооны Гачуурт тосгоноос Сонгинохайрхан дүүргийн XII,  XIII хороо, Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх газарт эргүүл хийж байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эхэлсэн эргүүлийн ажил энэ сарын 30-н хүртэл үргэлжилнэ.

Эргүүлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан мэргэжилтнүүд заасан чиглэлийн дагуу шалгалт хийж, хог хаяж, автомашин угаасан зэрэг зөрчил илрүүлэн баримтжуулж, хуулийн хүрээнд шаардлага тавьж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Уг ажлын хамгийн гол зорилго нь шалгалтын явцад илэрсэн зөрчлийг боловсруулж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх аж.

Энэ асуудалд доривтой арга хэмжээ авахгүй бол Биокомбинат орчмын айл өрхүүд ус биш угаац ууж амьдарч байна гэв. Газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцахад агаар нь хүртэл өмхий үнэртэж байв. Тус газрын оршин суугчид гомдоллохгүй байхын аргагүй байдалтай байсан юм.

 


Сэтгэгдэл байхгүй байна