• Эхлэл
  • Даншиг наадам наймдугаар сарын 6-7-нд болно

Даншиг наадам наймдугаар сарын 6-7-нд болно

2016/07/27

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг өнгөрсөн оноос зохион байгуулсан.

Энэ жилийн хувьд уг наадам наймдугаар сарын 06-07-нд болно. Тус наадам  уламжлал ёсоор Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд  нийт ард иргэдийнхээ амар амгалан, сайн сайхны төлөө 500 ламын уншлагаар эхлэх бөгөөд Очирваань бурханы тахилга, Монгол цамын ёслол, Унзад лам нарын тэмцээн, Эрийн гурван наадмаар "Хүй долоон худаг"-т үргэлжлэх юм. Мөн энэ үеэр "Уул усны домог" 350 уран нугараачийн үзүүлбэрийг толилуулахаар бэлтгэж байгаа аж.

Жуулчдын тоо өссөн нь үүнтэй холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. Энэ жилийн хувьд жуулчдад үзүүлж харуулах зүйл ихтэй байсан нь сайнаар нөлөөлж байгаа ба цаашид ч мөн зуны улиралд гэлтгүй өвлийн улиралд ч гэсэн жуулчдын татах шинэ содон зүйлсийг хийх аж.

Наадмын үеэр   уралдах морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэнэ.

Тус наадамд их нас болон жороо морьдын уралдаан болно. Их насны морьдын уралдаан наймдугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан наймдугаар сарын 7-ны 10:00-13:00 цагт Хүй долоон худагт болно аж.


Сэтгэгдэл байхгүй байна

  • sharawdorj
    Boh ni hdnd barildhn be
    2016 оны 07 сарын 27