• Эхлэл
  • Хувьцааны мөнгийг олгох эсэхийг шинэ сайд шийдэх үү?

Хувьцааны мөнгийг олгох эсэхийг шинэ сайд шийдэх үү?

2016/07/27

Сүүлийн хоёр долоо хоногийн турш хувьцааны хоёр болон гуравдугаар ээлжийн мөнгийг иргэдэд олгохгүй байгаа ба энэ нь иргэдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байна.

Банкуудын хэлж буйгаар “Банкинд Сангийн яамнаас хувьцааны мөнгөний санхүүжилт нь орж ирээгүй байгаа. Ер нь долдугаар сарын 10-наас хойш энэ төрлийн санхүүжилт гэж мөнгө ороогүй” гэсэн хариулт өгч байна. 

Ийн хувьцааны мөнгө орохгүй байгаатай холбоотой иргэд банкинд хандаж байгаа аж. Үүнээс гадна “Хаан”, “Голомт” банкуудад хувьцааны болон хүүхдийн 20 мянган төгрөгийн санхүүжилт ороогүй хэвээр байгаа ба дээрхтэй ижил тайлбар хэлсэн байна.

Харин дээрх асуудлыг албаныхан сонгуультай холбон тайлбарлаж байна.  Угтаа бол долдугаар сарын 10-ны өдрөөс өмнө хувьцааны мөнгийг арилжааны банкуудад шилжүүлж, иргэдэд өгч дуусах байсан аж.

Гэтэл сонгууль, улсын баяр зэрэг үйл явдлууд давхцаж энэ асуудал удаашраад байгаа юм байна. Мөн Сангийн яамны сайд солигдож албан тушаалаа хүлээн аваад удаагүй байгаа. Тиймээс шинэ сайдын үүрэг чиглэлээс хамаарч хувьцааны мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэхийг шийдэх ажээ.


Сэтгэгдэл байхгүй байна