• Эхлэл
  • Зөрчилтэй барилгыг албадан буулгана

Зөрчилтэй барилгыг албадан буулгана

2016/07/27

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх “Хүннү” хорооллын орчимд нийтийн орон сууцны айлуудын цонхыг таглаж барьсан иргэн Ц.Оюунцэцэгийн дөрвөн давхар барилгыг буулгах шийдвэр гаргажээ. 

Тэрээр уг шийдвэрийг өнгөрөгч даваа гаригт болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан байна.

Дээрх барилга нь зураг төсөлгүйгээс гадна галын аюулгүй байдлыг зөрчсөн аж. Барилгыг барьж эхлэх үед болон түүнээс хойш удаа дараа анхааруулга өгч, 250-500 мянган төгрөгөөр торгосон ч барилгаа барьж дуусгажээ. Тиймээс Мэргэжлийн хяналтынулсын байцаагчийн шаардлага, оршин суугчдын гомдлын дагуу тус барилгыг нураах болсон байна.

Хотын дарга цаашид энэ төрлийн хууль зөрчсөн барилгуудыг нураах болно гэдгээ мэдэгджээ.

Дээрхтэй адил хууль зөрчсөн барилга хаа сайгүй байгаа гэдгийг иргэд хэлж байна. Айлын цонх хааж, хүүхдийн тоглоомын талбайг эзэмшиж барилга барьж байгаа эрх мэдэлтнүүд иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа ба хуулийг үл тоож байгааг үүнээс харж болно гэв.

Иргэд зөвшөөрөлгүй барилгын эсрэг тэмцэл хийх боловч мөнгө өгч амыг нь таглах гэж оролддог тухай ярьж байлаа. Тэгвэл энэ байдал дуусгавар болж байгаа бололтой. Хотын дарга энэ асуудалд нухацтай хандаж зөрчил арилгах арга хэмжээ авч эхэлсэн байна.


Сэтгэгдэл байхгүй байна