• Эхлэл
  • Маргааш элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээ үзүүлнэ

Маргааш элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээ үзүүлнэ

2016/07/27

“Дэлхийн хепатитын өдөр” маргааш /2016.07.28/ тохиох гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайд 10.00 цагт элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр болжээ.

Үүнд:  МҮЭСТО-нд 10-17 цагийн хооронд

- Элэгний вирүсийн эмчилгээ,

- Урьдчилан сэргийлэх арга зам,

- Мэргэжлийн эмчийн зөвлөгөө,

- Эмийн мэдээлэл, танилцуулга,

- Эмийн зээлийн үйлчилгээ,

- Лабораторийн шинжилгээний дэлгэрэнгүй тайлбар зэрэг мэдээллийг нэг дороос авах боломжтой өдөрлөг болох юм.

Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр тохиодог “Дэлхийн Хепатитын Өдөр”-ийг тохиолдуулан “Оном” сангаас тус өдөрлөгийг зохион байгуулахаар бөгөөд өдөрлөгөөр мэргэжлийн эмч, албан ёсны төлөөлөгч, байгууллагууд мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.

Нээлтийн ажиллагаа 12.00 цагаас болох бөгөөд энэ үеэр элэгний вирүстэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношилгоонд хөнгөлөлттэй үнээр хамрагдах 1000 ширхэг, Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичгийг өгөх юм байна.

Энэ үеэр хепатиттай тэмцэх, сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хурал зохион байгуулах ба Швейцарын Новартис сантай хамтран хэрэгжүүлэх гэж буй Зүрх судасны өвчлөлийг бууруулах төслийн танилцуулгыг хийж, өдөрлөгт ирсэн зүрх судасны өвчлөлтэй иргэдэд үнэгүй үзлэг хийх аж.

 


Сэтгэгдэл байхгүй байна