Гол мөрний усны төвшин нэмэгдсэнтэй холбоотой ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсээр байгаа билээ.
Усны төвшинд нэмэгдэж үерийн аюултай байгаа тул амралт зугаалгаар явж байгаа иргэд гол усны аюулаас болгоомжлохыг анхааруулсаар байгаа.
Энэ сарын 11-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтай баг руу явж байсан “Старикс” маркийн, 55-82 УБУ улсын дугаартай автомашин Тариат сумын Мөрөн багийн нутаг Чулуут голын Хүрмийн гармаар гарч байгаад усанд сууж, иргэдийн амь нас аюултай байдалд орсон байна.
Тус машинд гурван хүүхэд, дөрвөн том хүн байсан бөгөөд иргэд машиныхаа дээвэр дээр гарч суусан байдалтай байсныг Мөрөн багийн иргэн, сумын харцага Лхагвасүрэн овогтой Буяннэмэх уснаас гаргаж, амь насыг нь авран хамгаалсжээ. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Жуух бичгээр шагнасан байна.
Бага насны хүүхдүүд хараа хяналтгүйгээр Туул гол руу явах тохиолдол их байна. Тэд голд сэлэх нэрийдлээр гол дээр очиж байгаа ч усны төвшин нэмэгдсэн үед аюултай гэдгийг эцэг эхчүүд сануулж байх ёстой билээ.
Энэ мэтчилэн аюултай байдал бий болсоор байгаа учир иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулсаар байна.
Сэтгэгдэл байхгүй байна