Сошиал ертөнцөд цэнхэр үст Цэрэн гэж алдаршсан аялал жуулчлалын салбарт толгой цохиж Монгол орноо нэвт шувт мэддэг Цэрэндолгор нэг хэсэг л Мүүнчин Насанбаяртай тэрсэлдсэн. Мүүнчин гэх Насанбаяр шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Өнөөдөр 8-р сарын 11-ны өдрийн 09:00 цагт Боловсролын Яамны Стратеги Бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаярын нэхэмжлэлтэй иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан шүүх хурал товлогджээ.
Нэхэмжлэл гаргасан Б.Насанбаяр Э.Цэрэндолгорыг нэр төрд халдсан хэмээн шүүхэд гомдол гаргасан бөгөөд өөрийг нь гүтгэсэн гэх бүх хүмүүсийг шүүхэд өгнө хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр, иргэн Э.Цэрэндолгорын эсрэг 860 гаруй хуудас баримт ирүүлээд байгаа ба өөрийгөө улс төрийн зохион байгуулалттай хэргийн хохирогч болсон хэмээжээ.
11.00 Цэнхэр үст Цэрэн өөрийн Фейсбуктээ цагийн өмнө
Нэхэмжлэгч Б.Насанбаярын нэхэмжлэлээр шүүх хурал боллоо. Нэхэмжлэгч Насанбаяр хоолны хордлогод орсоны улмаас, мөн түүний өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар яваа учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж. Хариуцагч Цэрэндолгорын зүгээс татгалзах зүйлгүй гэснээр шүүгчид хурлыг 2016.08.26 хүртэл хойшлуулав.
Монголд Мүүнийхэн тодолголтой гаж урсгалын хамгийн том төлөөлөгч болох Б. Насанбаяр өөрийн нэр төр хохирсон гэж нэхэмжилж байна. Энэ бол Монгол дахь гаж урсгалынхны нөлөөг нийтэд илчилсэн иргэн Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн шүүх ажиллагаа. Насанбаяр ажил албаа алдан хохироогүй ба өөрөө өөрийгөө Мүүнтэй холбоогүй намайг гүтгэлээ, би хохирлоо хэмээн цацсаар өөрийгөө хүнд байдалд оруулсан хүн. Ахин 14 хоног хүлээх нь... Миний харсан хагас дутуу авсан баримт 860 хуудас боловч цаана нь өшөө олон баримт нэхэмжлэгч гаргаж.
2016.08.11 10.53 мин
гэж бичжээ.
Сэтгэгдэл байхгүй байна