• Эхлэл
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Bank of China”-г судалж байгаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Bank of China”-г судалж байгаа

2016/08/15

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн наймдугаар сарын 9-нд хийсэн мэдэгдлээс үүдэн Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал олны анхаарлыг татаж үндсэндээ айдас төрүүлж буй гэж хэлж болно. Энэхүү мэдээллээс үүдэн монголчууд төдийгүй олон улсын хэмжээнд ч Монголын эдийн засаг анхаарал татам “үзэгдэл” болох нь гэгдэж буй. Харин өнөөдөр Монголын эдийн засгийн байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ. Ийнхүү мэдээлэл хийх болсон нь ч дээр өгүүлсэн мэдэгдлээс үүссэн маргаантай холбоотой гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл Засгийн газраас иргэд, хэвлэл мэдээлэл, гадаад ертөнцөд, гадаад дотоодын санхүүгийн зах зээлд бодит мэдээлэл өгөхөөр шийдсэнээ онцлоод “Статистик, эдийн засгийн тоо мэдээллийг буруу тодорхойлж, засвар оруулж мэдээлбэл цаашид засч болохгүй нөхцөл байдлыг бий болгоно. Бид эдийн засгийнхаа “онош”-ийг зөв тодорхойлж байж дараа дараагийн хийх арга хэмжээ бодлогоо төлөвлөнө.

Үүний үндсэн дээр бид бодлогоо төлөвлөсөн. Гэвч харамсалтай нь өдөр бүр Сангийн яаманд бүртгэл тооцоо судалгаагүй арга хэмжээ, концессын гэрээ, төслүүд ар араасаа гарч ирж байна. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн жишгээс хазайх эрх байхгүй. Тийм учраас бодит нөхцөл байдалд энэ олон төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их шаардлаа” гэв.

Ерөнхий сайдын мэдээлснээр бол Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хоёр үе шатанд хуваажээ. Эхний үе шатанд ойрын хугацаанд буюу 12-18 сарын хугацаанд “Макро эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэх”-ээр төлөвлөжээ. Ингэхгүйгээр цаашаа явбал одоогийн алдаагаа давтаж, эдийн засгаа хямралаас гаргах боломжгүй гэж үзэж байгаа аж.

Хоёрдугаар үе шатанд макро эдийн засгаа тогтворжуулж, төсвийн төлөвлөлтөө бодит эдийн засгийн хөрсөнд хүргэсний дараа “Эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх” нь зүйтэй гэж үзэж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн “Өнөөдрийн жишээгээр гэхэд Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Тэднээс зөвхөн нэгийг нь хэрэгжүүлэхэд л Улаанбаатар хотыг бүхэлд нь хангах эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой. Тиймээс манай Засгийн газар давхардсан олон төслүүдийг хумьж, салбар болгонд улс орны хэрэгцээ шаардлагыг хангахуйц, ард иргэдэд хэрэгцээтэй 1-2 төслийг барьж ажиллана. Үүнийгээ хэрэгжүүлсний дараа өөр шинэ төсөлд орох ёстой гэж үзэж байгаа” гэлээ.

Төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг Засгийн газраас хийж эхэлжээ. Эс бөгөөс цаашид төсөвт өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй, төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд төсвийн алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирэх төлөв ажиглагдаж байгаа юм байна. Тиймээс УИХ-ын даргад Ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх хүсэлтийг Ерөнхий сайдаас тавьжээ. Төсвийн тодотгол хийснээр макро эдийн засгаа тогтворжуулж, төсвийнхөө асуудлыг зөв голдрилд оруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Төсвийн тодотголтой цуг “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр” боловсруулж, өргөн барихаар Засгийн газраас бэлтгэл байгаа аж. 

Үүнээс гадна Ерөнхий сайд “Манайд улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил нэг ч алга байна. Жишээ нь Монгол Улс төмөр замын бодлогоо тодорхойлсон ч төмөр замаа барья гээд явчих төсөл алга. Тэгэхээр цаашид тодорхой хэмжээний эх үүсвэр олж, эхний ээлжинд хийх ажлаа тодорхойлон түүндээ ТЭЗҮ боловсруулах ажлыг Засгийн газар” гэж онцоллоо.

Ерөнхий сайд мэдээллийн төгсгөлд “Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах шаардлагагүй гэж бодсон. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Үнэн бодит байдлаа мэдээлж байж эх үүсвэр босгож авдаг. Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжид тоон мэдээллээ үнэн зөв, бодитоор гаргаж тавьсан. Цаашдаа үүндээ үндэслээд эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ" гэж мэдэгдсэн юм.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-“Стэнд бай” хөтөлбөрт ойрын үед хамрагдах уу?

-Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгдөг. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх. Бид тэдэнтэй хамтран ажиллана. Өмнө нь бид Дэлхийн банктай хамтран ажиллаж л байсан.

-Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж ажилсан. Энэ юу болж байгаа бол?

-Ажлын хэсэг гарсан. Одоогоор ажиллаж байгаа энэ талаарх мэдээллийг УИХ-ын чуулган дээр танилцуулах болно.

-Төсвийн тодотголын талаар мэдээлэл өгнө үү?

-Төсвийн тодотголыг боловсруулж байгаа. Удахгүй бид өргөн барина. Төсвийн тодотголын хүрээнд шаардлагатай зардлуудыг оруулах, зарим үйл ажиллагааг хойшлуулах гэх мэтээр ажиллаж байна. Хэрэв төсөв энэ байдлаар үргэлжилбэл төсвийн алдагдал ДНБ-ний 21 хувьтай тэнцэнэ.

-Нэг ам.доллар 2200 төгрөгт хүрлээ. Үүний шалтгаан нь юу вэ?

-Хэд хэдэн учир шалтгаан бий. Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд тодорхой хэмжээний валютыг зах зээлд нийлүүлж байна. Гэхдээ 2013 онд валют огцом өсч байсан. Тухайн үед “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 3 их наяд төгрөг хэвлэж гаргасантай холбоотой байдаг. Тэгвэл энэ байдал өнөөдөр давтагдаж байна. “Сайн” хөтөлбөрүүд, ипотекийн зээлийн хүрээнд 1 их наяд төгрөг хэвлэж гаргасан. Бид валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ёстой. Сүүлийн хэд хоногийн дотор дэлхийн зах зээл дээр нүүрс, алтны үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Энэ нь валютын нөөц нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх. Хоёрдугаарт, Гадны хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлнэ, тэдний эрх ашгийг хамгаална.

-Төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг хасахаар тусгаж өгөх үү?

-Төрийн албан хаагчдад цалингийн бууралт хийнэ. Засгийн газрын зүгээс иргэдийг аль болох ажилтай байлгахыг хичээнэ. Эдийн засаг хүндэрсэн үед иргэд ажилгүй болох тусам хүнд дарамт үүсдэг. Тиймээс иргэдээ ажилтай байлгаж, тодорхой салбарууд дээр цалин бууруулах арга хэмжээг хийхээс өөр аргагүй байна. Цалингийн түвшин бага төрийн албан хаагчид дээр бууралт хийхгүй гэсэн баримталж байгаа.

-Ипотекийг зээлийг үргэлжлүүлэн олгох эсэх асуудалд Засгийн газраас ямар байр суурь илэрхийлэх бэ?

-Барилга хот байгуулалтын яаман дээр салбарын сайдаар нь ахлуулсан ажлын хэсэг  байгуулагдсан. Ажлын хэсэг ипотекийн зээлийг  цаашид ямар хувилбараар олгож болох асуудлыг судалж байна. Иргэдээс ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг ихэсгэж өгөх, урьдчилгаа төлбөрийг багасгах, зээлийн хүүг бууруулах асуудлаар  санал хүсэлт маш их ирдэг. Энэ бүх асуудлыг бодлогын хүрээнд дахин боловсруулна. Ямар ч байсан ипотекийн зээлийг зогсоохгүй. Монголбанкинд дээр мөнгө хэвлэж  эх  үүсвэрийг цаашид шийдэх үү, байгаа боломжийн хүрээнд  үргэлжлүүлэх үү гэдгийг Засгийн газрын түвшинд шийднэ.

-Эрх баригч нам мэргэжлийн Засгийн газар байгуулна  гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь эсрэг томилгоо хийгдлээ гэсэн шүүмжлэл бий. Та танхимын сайд нараа хэрхэн дүгнэж байгаа бэ?

-Манай Засгийн газрын баг бүрэлдэхүүн бол сайн менежмент хийх чадвартай баг гэж би харж байгаа. Төрд тодорхой хэмжээнд ажилласан туршлагатай сайн менежмент хийнэ гэдэгт итгэлтэй  байна. Хэвлэл мэдээллээр янз бүрийн л мэдээлэл явж байна. Ийм асуудлууд дээр би тайлбар хиймээргүй байна. Ер нь МАН хуулиа дээдлэх замаар л томилгоогоо хийж байгаа.

-“Bank of China”-аас Засгийн газар зээл авна гэсэн мэдээллийн тухайд юу хэлэх вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад салбараа нэгээд, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа гадны дөрвөн банк байгаа. Одоогоор нэрийг хэлэх боломжгүй. Тэдгээрийн нэг нь “Bank of China” юм. Бид  эдгээр банкуудыг судалж байгаа. Судалгаа тооцоогоо сайн хийж байгаад шийдвэрээ гаргана.

-Төсвийн тодотгол дээр төрийн өндөр албан хаагчдын зардлыг хэр багасагаж байгаа бэ?

-Төрийн өндөр, нам албан тушаал гэлтгүй бид хэмнэж, тэвчиж болох бүхий л зардлыг хэмнэх бодлого барьж байна.

-Хавтгайрсан халамжуудыг багасна гэж та онцоллоо. Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгыг хэрхэх вэ?

-Хүүхдийн мөнгийг  төсөвт тусгахдаа зорилтот бүлгүүдэд өгнө гэж тусгасан. Сонгуулийн өмнө хавтгайруулан өгснөөр одоо хүүхдийн мөнгө олгож чадахгүйд хүрээд байна. Төсвийн тодотголын хүрээнд  халамжуудыг тодорхой зорилтот бүлгүүдэд өгөх чиглэлийг засгийн газраас барьж ажиллана.

-Яг нэг жилийн өмнө та Сангийн сайдаар ажиллаж байсан. Сая ярьснаас тань дүгнэвэл таныг Сангийн сайдын албан тушаалаа өгснөөс хойш улсын төсөв замбараагүй болсон юм байна гэж ойлголоо. Ер нь таныг Сангийн сайдаар ажиллаж байхад төсөв ямар байдалтай байсан юм бэ?

-Би “Намайг Сангийн сайдаар очиход их сайхан байж байгаад бууснаас хойш муухай болсон” гэж огт хэлээгүй. Ажил авахад хүнд л байсан. Эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн байдал хүндэрсэн байна гэдгийг тухайн үед хэлж байсан. Төсөв хэтрээд, өрийн хэмжээ хэтэрсэн байсан учраас Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулсан эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээний хөтөлбөрийг батлуулж байсан. Өрийнхөө таацыг өөрчилж байсан. Төсвийг эрүүлжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Миний үед дөрвөн төсөв Монголд үйл ажиллагаагаа явуулдгийг зогсоож нэгдсэн нэг төсөвтэй болгосон. Олон замбараагүй зүйлийг цэгцэлсэн. Хамтарсан Засгийн газрын үеийн бодлогоо хэрэгжүүлээд явсан бол эдийн засаг энэ хэмжээнд хүрчихгүй байсан юм. Бид нэг жилийн хугацааг алдсан байна.

-Төрийн өндөр албан хаагчдын зардлыг хэр их багасгах вэ?

-Өндөр, намхан гэж ялгахгүй шаардлагатай бүхий л зардлыг хасна.Тэвчих ёстой зардлуудаа танах ёстой.  2017 оны Төсвийн тодотголоор томоохон бодлогынөөрчлөлтүүдийг хийнэ.

-Хавтгайрсан халамжуудыг багасгана гэсэн байна. Оюутны 70 мянган төгрөг болон хүүхдийн мөнгө үүнд орох уу?

Дотоодын баялаг бүтээгчдийг дэмжих эхний шийдвэрүүдийг Засгийн газраас гаргасан. Үндэсний үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна. Татварын өрнөөсөө болж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон байгууллагуудын дансыг шууд хаасан хатуу бодлогыг хална. Ажиллах бололцоог нь олгоно.Төрөөс очих дарамтыг бууруулна. Хямд их үүсвэрээр хангах бололцоог нь бүрдүүлэх шаардлагатай. Бага хүүтэй зээл олгох тал дээр ч ажиллана. Хүүхдийн мөнгө болон Оюутны 70 мянган төгрөгийг зорилтот бүлэг буюу өгөх ёстой хүндээ өгье гэсэн бодлогыг баримтална гэлээ.

Үндсэндээ Ерөнхий сайдын хэлсэн үгнээс үзэхэд төрийн албан хаагчдын цалинг их, бага хэмжээгээр бууруулах нь. Тэрчлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчид маргааш Монголд ирж, “Станд бэй” хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийдэх юм байна. Мөн Хятадын төрийн өмчийн банкийг Монголд ажиллуулах гэж байгаа талаар ч оргүй биш бололтой. Шинэ Засгийн газрын хувьд эдийн засгийн байдал хүнд байгаа гэж дахин мэдэгдэхийн зэрэгцээ, өнгөрсөн жилүүдэд бүтээн байгуулалт муу хийсэн, төмөр замын ТЭЗҮ л гэхэд бэлэн бус, өмнөх Засгийн газар их хэмжээний мөнгө хэвлэн зах зээлд нийлүүлсэн гэх мэтчилэн өмнөх мэдэгдлийнхээ “үргэлжлэл”-ийг хийхээ бас мартсангүй ээ.

Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу. 

Статистикийн мэдээлэл юу өгүүлэв

Сангийн сайд Б.Чойжилсүрэн VS З.Энхболд, Э.Бат-Үүл

Сангийн сайдын цочмоор “судалгаа”

“Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг  зогсоолоо

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Гадны ямар нэгэн банкыг сайн судалж оруулж ирэх нь зөв л гэж бодож байна. 20 гаруй жил ялзарсан хэдэн банкны хүүний дарамтанд ард олон, ААН-үүд дарлуулж шулуулж ирлээ. Одоо болсон....
    2016 оны 08 сарын 29
  • Zochin
    Erunhii saidiin avch bgaa arga hemjeenii ur dung tsag hugtsaa haruulna.
    2016 оны 08 сарын 29
  • zochin
    EC-dad amijilt huseye bas ajil hiisen bna. Urd avsan zeelees bolj Mon-in EZ hund baidal orsoniig oilgoson uun deer Urd ZG-inhan turshlagaguitsen yum bolov uu Alt nuursnii hanshiin zuruug tootsoolooguigees bolson ni haramsaltai bna Uls turin udirdlaguud turshlagatai alban tushaaltanig jinhene utgaar ni ajiluulval sain bna mergejlin bus humuust alban tushaal ugsunii balag garch bna. Gadni bankiig 3 aas iluug hereggui ee jijig EZ tai bj banknii dotood snstemiig olon ulsin tuvshind hurgeh shaardlagagtai ersdliig sain tootsoj shiidver gardag sistemruu oroh heregtei bna
    2016 оны 08 сарын 29
  • mongol
    3-4 bank baihad yagaad zuwhun negiig n ontsolj ner ustai n heleed busdinh n neriig heleh bolomgvi bolchdogiin shog shog ym yarihiim da.
    2016 оны 08 сарын 29
  • зочин
    Зээлийн хүү маш өндөр учир монголын аж.а-н нэгжүүд олон улсын эөх зээлд өрсөлдөх чөдваргүй болдог шүү.гадны банкууд орж ирвэл зээлийн хүү жилийн 3-4 %-тай болно ингэснээр компанууд үйл .аж-гаа өргөтгөж сайн ажиллах боломжтой болно .Үүн дээр зориг гарга МАН-ынхаан шууд оруулаач ард түмэн, компаниуд дэмжих болноо бүү эргэлз маш түргэн хий.Хэдэн банкууд хэвлэлийн бага хурал хийхээс бүү ай.
    2016 оны 08 сарын 27
  • зочин
    Гадны банкыг оруулах нв зөвөө үүн дээр эргэлзэх хэрэггүй.Гэхдээ ганц банк оfchina биш бусад гадны 3-4банкыг оруулах хэрэгтэй .Ерөөсөө монголд санхүүгийн систем буруу хөгжсөн банк санхүүгийн зах зээлийн 95%-ыг эзэлдэг улс дэлхийд байхгүй .банкууд нь ард түмэн,а.ахуйн нэгжээ мөлждөг одоо гокоос эхлээд худалдаж авч эхэлж бна.Дэлхийд гадны банкуудын үйл.аж-г хориглодог 3 улс бий нь монгол куба хойд солонгос эгээд хөгжлийг нь хар даа .Банкуудын дарамтанд оруулахгүйгээр шууд оруулж ирээ банкинд маш их хамааралтай АН үүнийг хийхгүй учир одоо л хий хугацаа бүү алд.Үүнийг бүх а.ахуйн нэгжүүд дэмжих болно .шаардлагатай бол ард түмэн,а.ахуйн нэгжүүдээс санал авч болно .Гэхдээ их хэмжээний газрыг барьцаалахад хязгаар тавих г.м хязгаао тавьж болно.
    2016 оны 08 сарын 27
  • зочин
    ХЯТАДЫН БАНК ОРЖ ИРСЭНЭЭР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ
    2016 оны 08 сарын 27
  • zzz
    mongoloos huuramch uan avch hyatadad ochood ayuld orj baigaagaa martsan uu,,,hyatadiin bank mongold baih ni zov shyydee, oilgoj yadaad baih um yu bainaa
    2016 оны 08 сарын 26
  • zzz
    Delhiid nertei bankuud oruulsan ulsuud ruu l horongo oruulalt yavdag shdee,,,hogjiltei ornuud hamgiin chuhal bankuudiig oruulsan baidag ,,,,meddeg hymyys er ni baina uu,,,?
    2016 оны 08 сарын 26
  • Зочин
    Зүгээр юм бишүү
    2016 оны 08 сарын 26
  • teneg
    demjihgui hyatadiin bankiig
    2016 оны 08 сарын 24
  • zochin
    Muusain AN -n hiisen zuil. oorsdoo boon boon mongo zavshij idej uuj eh orniigoo ulandaa gishgej hayachihaad. teged yamar ch hariutslaga bhgui. Ter boon boon tenderiin mongiig ni shalgach ee. oor ooriinhoo companid avaad duussan biz dee. Haana bn shudarga yos. Shalgaach ee balar yumnuudiig. Ted naraar ene zeeliin bas toluuleh heregtei
    2016 оны 08 сарын 24
  • zochin
    Demjihgui bn . Hyatad tiim amar tuslahgui shuu. tsaaguur ni zaaval ih gurnii alsiin bodlogo yavj bgaa shuu teneguud ee. er ni yu bodoj bn . Delhiid gantshan hyatad bdag yum uu.
    2016 оны 08 сарын 24
  • zochin
    za hyatadiin jinhene gar hol boloh ni. yostoi bolohgui shuu. Hyatadaas busad ni bolomjtoi uneheer zeeleh gd bval. hahir hatuu nehel hatuutai hyatadaas zeel avch baisanaas oor ulsaas avbal arai deer. bi huvidaa eserguutsej bn. bolohgui tal ruugaa l yavah gd bh yum. etsest ni gazar nutgaa ogov doo orondoo. zaaval Hyatad Hyatad l gd bh yamar uchirtai yum be. HYATADaas oor uls oron bhgui gj uuu
    2016 оны 08 сарын 24
  • Зочин
    Хятадын ’Bank of China’-г би 100% эсэргүүцэж байна. Түүний оронд Японы MUFG банк, SHINSEI банк, оруулж ирсэн дээ.
    2016 оны 08 сарын 24
  • Зочин
    Дэлхийгээр дүүрэн сайн банк байгаа. Ганцхан Bank of China л биш шүү. Урд гаралтай гэлүү энэ сайд.
    2016 оны 08 сарын 24
  • Зочин
    Их мөнгө хувьдаа хахууль хэлбэрээр авах арга хайж байгаа юм байна даа.
    2016 оны 08 сарын 24
  • tdf
    gadnii bank oruulah n zuv shuu
    2016 оны 08 сарын 24
  • Зочин
    элдэв хурал зөвлөгөөн, семинар сургалт, ой тэмдэглэх гэхчлэн үргүй зардлууд их байгааг зогсоож, зардал хэмнэх нь зүйтэй
    2016 оны 08 сарын 24
  • иргэн
    энэ банкийг сонгох нь тодорхой
    2016 оны 08 сарын 23
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 08 сарын 22
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 08 сарын 22
  • DAK
    sain ajillaarai amjilt
    2016 оны 08 сарын 22
  • зочин
    Bank of China бол манайд тохирох сайн үзүүлэлттэй банк шүү
    2016 оны 08 сарын 19
  • mmm
    2013 ond hevlej bsan mungun devsgertuud bas gadaadiin hurungu oruulaltiin huulia teneg bolgosniihoo goriig amsaj bn daa huurhii. odoo yana daa. ur huuhdud min l hetsuudeh ni dee
    2016 оны 08 сарын 18
  • zochin
    Erunhii saidad mash ih uram ugch bj bid sain ediin zasgiig hugjuulne shuu dee Mon-uud bienee bainga muu helj bh yum odoo ed narin hiih ajiliig l sain harj suuh uldsen muu heleh bish AH chadaagui Makro EZ giig ungasan boloo
    2016 оны 08 сарын 17
  • zochin
    Mongulchuud ediin zasgiin sahilga bat yos zuitei chanartai hudulmuriin buteemjiig deeshluuleh heregtei bnaaaaaaa
    2016 оны 08 сарын 17
  • zochin
    Erunhii said erdemten merged sain ediin zasagchdiin sanal zuvlumjiig avch bj hiih hergetei shuu negent shaldaa unasan EZ-iig herhen bosgoh ni chuhal yum
    2016 оны 08 сарын 17
  • Зочин
    gadaadiin toriin bank orj irvel avtonomit uls
    2016 оны 08 сарын 16