• Эхлэл
  • 228 га талбайн лууль шарилжийг устгалаа

228 га талбайн лууль шарилжийг устгалаа

2016/09/05

Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг наймдугаар сарын 6-наас эхлэн 3 үе шаттайгаар зохион байгуулж 2 сая 280.0 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг ногоон байгууламжийн технологийн дагуу үрээ хаяхаас нь өмнө хадаж устгав.

Сэлбэ, Туул, Дунд гол, Амгалан өртөөнөөс Толгойт өртөө, Нисэх-Яармаг, Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуу, гэр болон орон сууцны хороолол доторх нийт 228 га талбайн лууль шарилжийг нийт 815 байгууллагын 8 500 хүн оролцож хаджээ.

Үүгээр энэ оны “Шарилжгүй Улаанбаатар” аян дуусч, ирэх оны тавдугаар сард 2 дахь аян эхлэх юм байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


Сэтгэгдэл байхгүй байна