• Эхлэл
  • Монголбанк мэдэгдэл гаргалаа

Монголбанк мэдэгдэл гаргалаа

2016/11/11

Монголбанкнаас ам.долларын ханшийн огцом өсөлттэй холбоотой мэдээлэл хийлээ. Валютын ханш өсч буй нь түр зуурын үзэгдэл гэв. Ингээд мэдэгдлийг хүргэе.

Мэдэгдэл

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт төвшнөөсөө хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр байна.

Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛБАНК


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна