• Эхлэл
  • Занабазар бурханыг 26 тэрбум төгрөгөөр худалджээ

Занабазар бурханыг 26 тэрбум төгрөгөөр худалджээ

2016/11/14

БНХАУ-ын “Beijing International Hotel, Convention center”-д өнгөрсөн бямба гаригт /2016.11.12/ манай түүх, соёлын үнэт өв болох Занабазар бурханыг дуудлагаар худалдаагаар оруулжээ.

Алт болон хүрэл металл бүхий энэхүү бурхан нь 52 см өндөртэй, 37 см өргөнтэй аж.

Мөн 17 дугаар зуунд бүтээгдсэн Занабазар бурханыг БНХАУ-ын иргэн 73 сая гаруй юань буюу Монгол төгрөгөөр 26 тэрбум төгрөгөөр худалдаж авчээ.

Харин иргэд үүнд ихэд дургүй хандаж байгаа аж. Иргэд,

- Улс орныхоо өв соёлыг харийн нутагт худалдаалж байгаа нь сайн хэрэг биш. 

- Түүхэн эд зүйлсээ хайрлан хамгаалж, хадгалах учиртай. Гэтэл манай улс түүхэн гэсэн болгоноо үгүй хийж устгаж, худалдаж байгаа нь харамсалтай байна. 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин