• Эхлэл
  • Монголын мисс авъяасын үзүүлбэрийн шилдэг 21-т үлджээ

Монголын мисс авъяасын үзүүлбэрийн шилдэг 21-т үлджээ

2016/12/01

Гоо үзэсгэлэнгийн тэргүүн наадам “Дэлхийн мисс”-ийн тэмцээн энэ сарын 29-нөөс ирэх арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-ын Мэрилэн мужид болох юм.

Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс А.Баярцэцэг оролцохоор болсон бөгөөд түүний танилцуулга видеог шэйрлэх нь  “MISS WORLD 2016” тэмцээний шилдэг 10-д үлдэхэд ихээхэн нөлөөлөх тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Энэ удаа манайй мисс амжилттай оролцож байгаа тухай мэдээллийг хүргэх гэж байна.

Тэрээр Miss World - Mongolia цахим хуудаснаа “Бид АВЪЯАСЫН ҮЗҮҮЛБЭРИЙН ШИЛДЭГ 21-д үлдэж хагас шигшээд үлдэж чадлаа. Одоо тун удахгүй авъяасын финал болж шилдэг 10-г тодруулан эцсийн финал дээр ялагчийг зарлана” хэмээсэн байна.

Мөн миссийн маань төрсөн өдөр болж АНУ дахь Монголын Элчин сайдын яамнаас төрсөн өдөрт нь зориулж бялуу явуулсанд баярлаж талархсанаа илэрхийлжээ. Энэ жилийн төрсөн өдөр нь түүний хувьд урьд өмнө нь хэзээ ч бодож байгаагүйгээр өнгөрсөн тухай ч мөн цахим хуудаснаа нийтэлжээ.

Мөн тэрээр Бразилийн хөл бөмбөгийн багийнхан осолдсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Мисс А.Баярцэцэг нинжин сэтгэлтэй бөгөөд чадвартай нэгэн.

Угтаа бол Монгол улсын миссүүдийн нийтлэг алдаа нь хэл ярианы мэдлэг муу хэмээн шүүмжлэгддэг. Тэгвэл энэ удаа мисс А.Баярцэцэг энэ шүүмжлэлд өртөхгүй харин ч магтуулж байгаа бололтой. Түүний хэлний мэдлэг хэнээс ч дутахааргүй байгааг шагшин магтах Монголчууд цөөнгүй байна.

АВЪЯАСЫН ҮЗҮҮЛБЭРИЙН ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Холбоотой мэдээллийг дорж дарж уншина уу.

Монголын миссээ дэмжээрэй​

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин