• Эхлэл
  • Монголын нүүрснээс хураамж авна

Монголын нүүрснээс хураамж авна

2016/12/02

Ганц модны боомтоор Хятадын зах зээлд гарч байгаа Монголын нүүрснээс хураамж авах шийдвэрийг Баяннуур аймгийн Урдын дунд хошуунаас гаргажээ.

Тодруулбал, Ганц модны боомт үйлчилгээний хураамж гэж тус боомтоор экспортлогдож байгаа түүхий эдийн тонн  тутмаас найман юань, машин тус бүрээс 10 юань, зэсээс тонн тутмын үнэ 10 мянган юаниас давсан тохиолдолд экспортын  дүнгийн хоёр хувьтай тэнцэх хураамж авахаар болсон байна. Энэ шийдвэр өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ.

Тавантолгойн нүүрсний үнэ 30 ам.доллараас 50 ам.долларт хүрсэн. Тиймээс Өвөрмонголчууд манай нүүрснээс хураамж авахаар шийдсэн бололтой.

Түүнчлэн Ганц модны боомт бол олон улсын боомт биш учраас Баяннуур аймгийн Урдын дунд хошуунаас боомтоо хаах, үйлчилгээний хураамжийг үндэслэлгүйгээр авах зэргээр Монголчуудыг “шоглох” явдал үе, үе гардаг.

Тиймээс энэ боомтыг олон улсын боомт болгох талаар төр засаг анхаарахгүй бол ийм асуудал байнга гардаг талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна. Түүнчлэн нүүрснээс төдийгүй экспортод гарч байгаа зэсээс хураамж авахаар шийдвэрлэсэн явдлыг улс төрийн зорилготой гэж харах хүмүүс ч байна.

ч байсан тус боомтоор өдөртөө нүүрс ачсан 100 гаруй машин нэвтэрдэг гэж тооцвол  зөвхөн Монголын автомашинаас өдөрт 1000 юанийн хураамж авахаар байгаа юм.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин